Хортой алим идсэний дараа

1939902_623396344399404_581700255_n

Араар тавилт санамсаргүй тохиолдчихдоггүй. Ихэнх тохиолдолд санаатайгаар, тодорхой хугацаа, биеийн хүч, сэтгэл санаа, анхаарал, хөрөнгө мөнгө зарж хийгдсэн байдаг. Хүнд эдгээр зүйлсийг гаргах чадвартай банк ганц л байдаг учраас гэр бүлээс гадуур харилцаанд эдгээрээ зарчихвал гэр бүлдээ гаргах бодол оюун, хүч тэнхээ, сэтгэл санаа, анхаарал, цаг, хөрөнгө мөнгө үлддэггүй гэсэн үг. Тийм учраас араар тавиулсан хүмүүс гомдолтойгоос гадна асар их хохиролтой байдаг.

Харамсалтай нь олон хүн энэ алдааг мэдсээр байж гаргадаг. Зарим нь шунан дуралж хийчхээд бүх насаараа хохирч, сэтгэлийн зовлонтой явдаг. Энэ удаа хортой гэдгийг нь мэдсээр байж идчихсэн, үүнээс болж түмэн зовлонд унаж, “эртний сайхан өдрүүдээ” дурсан, яахаа мэдэхгүй суугаа хосуудад бяцхан зөвлөмж бэлдлээ.
1. Үнэнээ хэл. Өөрийнхөө сэтгэл мэдрэмж, амьдралыг харж байгаа өнцөг, хэзээ, яаж, ямар замаар нөгөө хүнтэй холбогдсоноо хань ижилдээ үнэнээр нь хэл. Үүгээрээ та мэдрэмжийн ертөнцөө нэгтгэх, өөрийнхөө талаар илүү таньж мэдэх боломжийг түүндээ өгөхөөс гадна нууц харилцааг үргэлжлүүлэх боломжтой үүд хаалгууд дээр манаач тавьснаар өөрийгөө ирээдүйд хамгаалж байгаа юм.
2. Цагийн хуваариа нээлттэй байлга. Шаардлагаар биш, сайн дураараа өөрийнхөө юу хийх, хаана байх талаархи бүх мэдээллийг нэгд нэгэнгүй ханьдаа хэлж, хаана, ямар байдлаар нөгөө хүнтэй холбоо тогтоож, таарч болох талаар тодорхой мэдэгд. Нээлттэй үнэнч бай.
3. Цагийг хамт өнгрөө. Энэ амар байхгүй. Нэг их сайхан байна гэж анхнаасаа хүлээх ч хэрэггүй. Гэхдээ хэрэв хэн хэн нь гэр бүлээ аварч үлдэж, үр хүүхдээ өнчрүүлж, босгосон амьдралаа нураахгүйг хүсэж байгаа бол хүчээр ч хамаагүй, онц юм хийхгүй байсан ч хамаагүй, хамт байж, өдрийн турш бие бие руугаа хэд хэдэн удаа ярьж, амралтын өдрүүдийг заавал хамт өнгөрөөх хэрэгтэй. Зүгээр л хамт байх нь нөгөө тийш гүйхээс хамгаалахаас гадна, алдсан итгэлээ эргүүлэн олж авахыг хүсэж байгаагийн хамгийн том илрэл болдог.

Гэр бүлээ аварч үлдэхийн тулд аль аль нь оролдлого хийх хэрэгтэй ч, хэрэв араар тавиулсан нэгэн идэвхи санаачлага гаргахгүй бол харилцааны эхний үед буруутай этгээд эерэг талд зогсож, санаачлага оролдлого гаргахаасаа цаараглахгүй байх ёстой.

Адармаатай энэ асуудлын талаар нэг нүүр битгий хэл нэг ном бичсэн ч багадна. Хүнд үеийг давахад мэргэжилийн туслалцаа хэрэгтэй гэж үзвэл та бидэн уруу хандаарай. Энэ зөвлөмж хамааралгүй, гэртээ муу зүйл оруулаагүй хосуудаасаа хүлцэл өчихийн ялдамд, анхаарал болгоомжтой байж, нэгнийхээ итгэл сэтгэлийг гамнаж байхыг сануулъя.

Хайрын төсөл номоосаксессуары macbook airwoman escorts


Хортой алим идсэний дараа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.