Яагаад хосууд гэрлээд гуравхан жил болонгуутаа виртуаль секс сонирхоод эхэлдэг вэ?
Ер нь бол сэтгэл судлаачид өнөө цагийн хамгийн их гэр бүл үймүүлэгч нь Интернет гэнэ. GMI Poll агентлагийн явуулсан судалгаагаар эрчүүдийн 24 хувь нь ийм аргаар найз бүсгүйгээ олдог бол 32 хув нь онлайнаар нууц амрагтай болдог байна. Тэгвэл эрчүүдийн тавны нэг нь ямар нэгэн байдлаар эхнэрээ онлайны тусламжтай араар нь тавьсан байдаг ажээ. Ингэхдээ бүсгүйчүүдээс эрчүүд нь интернет болзоонд их татагддаг байна. Нөхөртэй бүсгүйчүүдийн хувьд сонирхолын журмаар танилцдаг бол эрчүүд шууд л секс хийх, дотно харьцаанд орохыг л хүсдэг. Эрчүүд онлайн харьцаагаа бүтэн жилээр ч үргэлжлүүлж болно. Эмэгтэйчүүд бол нөхөр гэр бүлээ бодоод тэгэж удаан зунгааралдаад байхыг хүсэхгүй аж.
Р.Слава
www.miss.mn