Өнгөрсөн онд урлагийнхнаас хэн хамгийн алдартай байсан бэ? Энэ асуултад Олон улсын дүрс, дуу бичлэгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн IFPI холбоо хариулт өгчээ. Тус холбооноос тухайн жилд гарсан шинэ цомгийн борлуулалт, интернэтийн YouTube сайтаар цацагдсан клипний давтамж зэргээр алдартнуудыг тодруулдаг. Тэдний тодорхойлсноор 2013 онд олны таашаалд нийцсэн уран бүтээлийн эздийн жагсаалтыг “One Direction” хамтлаг анх удаа тэргүүлжээ.
“One Direction”-ны царайлаг хөвгүүд өнгөрсөн онд гурав дахь бие даасан цомгоо гаргасан бөгөөд “Midnight Memories” нь гайхамшигтай амжилт үзүүлж хамгийн олон сонсогчтой байсан аж. Жагсаалтын хоёрдугаарт Эминем, гуравдугаарт Жастин Тимберлейк бичигджээ. Хамгийн сонирхолтой нь“Грэмми-2014”-өөс хэд хэдэн шагналыг нь хамсан “Daft Punk” алдар хүндийн чансаагаараа ердөө аравдугаарт жагссан байна.
IFPI-гээс гаргасан жагсаалтын эхний аравт хэн хэн багтсаныг толилуулъя.
1. “One Direction”
2. Эминем
3. Жастин Тимберлейк
4. Бруно Марс
5. Кэти Перри
6. Пинк
7. Macklemore & Ryan Lewis
8. Рианна
9. Майкл Бубле
10. “Daft Punk”