Ховд аймаг үүсч бий болсны 250 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус аймагт Монголдоо байхгүй амралт зугаалгын төв буюу парк байгуулахаар болжээ. Олон ястаны өлгий гэгддэг тус нутаг баруун аймгуудыг холбох төв гэдэг утгаараа Монголын нэлээд өргөн нутгийг хамран оршино.
Өнөөх Монголдоо баймгүй том паркаа аймгийн удирдлагууд 700 сая төгрөгөөр засан тохижуулахаар болж, саяхан аймгийн удирдлагууд дээрх ажлын хүрээн дэх төсвийг нь баталсан байна. Ховд аймагт баригдах залуусын парк нь тус нутгийн 12 га газрыг хамран баригдахаар болж байгаа төдийгүй паркийн ойжуулалтын ажилд холбогдох байгууллагын зүгээс 80 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.
inet.mn