![49506_93753](http://miss.mn/wp-content/uploads/2012/02/49506_93753-200x300.jpg)
1. Та уруулын будагтай юу?
а. Маш олон төрлийнх бий
б. Би ихэвчлэн эмчилгээний зориулалттай будаг хэрэглэдэг
в. Ээжийн өгсөн будаг бий
г. Байхгүй. Өнгөлөгч хэрэглэдэг
2. Ямар өнгийн будаг хэрэглэдэг вэ?
а. Ягаан
б. Тод өнгөтэйг
в. Хүрэн
г. Одоохондоо өөрт тохирох өнгийг олоогүй л байна
3. Найз тань өөртөө зохихгүй өнгөөр уруулаа будсан бол…?
а. Түүнийг амттанаар дайлж, будгийг арилгана. Өөрийн будгийг санал болгоно
б. Тэр ийм зүйлд мэдрэмжтэй тул хэзээ ч тэгэхгүй
в. Шууд хэлнэ
г. Мэдрэмжгүй байх хэцүү шүү
4. Таны уруулын будгийн хэлбэр ямар болдог вэ?
а. Анхныхаараа л байдаг
б. Хавтгай болдог
в. Нэг талд нь 45 хэм налуу үзүүр үүсдэг
г. Хоёр тал нь тэнцүү шовх үзүүртэй болдог
5. Охид яагаад уруулаа буддаг вэ?
а. Байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээ тодотгох гэж
б. Бусдын анхаарлыг татахын тулд
в. Том хүн шиг болох гэж
г. Гаднах саванд нь дурлаж, өөрийн эрхгүй худалдаж авдагаас
6. Уруулаа яаж буддаг вэ?
а. Эхлээд дээд, дараа нь доод уруулаа буддаг
б. Машины шилэнд тусах дүрсээ харж буддаг
в. Мэдрэмжээрээ буддаг
г. Гэрээсээ гарахдаа л буддаг
Оноогоо нэмээд хариугаа үзнэ үү.
1. А-4 Б-2 В-3 Г-1
2. А-0 Б-4 В-3 Г-2
3. А-4 Б-1 В-3 Г-2
4. А-1 Б-3 В-4 Г-2
5. А-2 Б-3 В-0 Г-4
6. А-1 Б-4 В-2 Г-3
ХАРИУЛТ
Дур булаагч 19-24
Уруул тань эрчүүдийн харцыг булааж, үргэлж дур булаам харагддаг. Тиймээс ямар ч тохиолдолд үнсүүлэхэд бэлэн байдаг. Та нийтэч, хөгжилтэй, өөртөө итгэлтэй, гадаад байдалдаа анхаарлаа илүү хандуулдаг нэгэн. Ямар нэгэн зүйлд баригдаж, хавчигдах дургүй ч, заримдаа энэ нь танд үгүйлэгдэх нь бий. Мөн дурламтгай тул анхны харцаар л хүнд дурладаг. Харин үүнийг үгүйсгэсэн хэнтэй ч маргалдахад бэлэн байдаг.
Нууцлаг од 13-18
Та шийдэмгий, үнэнч, бас найдвартай хүн юм. Тиймээс ч маш олон хүн тань шиг найзтай болохыг хүсдэг. Та ямар ч зүйл хийсэн бусдыг бишрүүлдэг. Учир нь бусдын дунд “од” мэт гялалзаж, ямагт анхаарлын төвд байх дуртай. Харин танд нэгэн дутагдал байдаг нь та ямар ч үед уруулаа будахаа мартдаг. Энэ муу зуршлаа хаяж, цоглог алхах л үлдлээ. Танд амжилт хүсье.
Хэнэггүй нэгэн 7-12
Та амьдралд хайртай, хэнэггүй, өөрийн авьяасаа бишрэгч, оньсого мэт тайлагдашгүй нэгэн. Гэвч танд нэгэн дутагдалтай тал байдаг нь маш чухал уулзалтад ямар ч будаггүй бахь байдгаараа ирдэг явдал юм. Нүүрээ буддаггүй юм аа гэхэд ядаж уруулаа будаж бай. Хэрвээ энэ тал дээр авьяасгүй гэж боддог бол танд нэгэн заль зааж өгье. Хурууныхаа өндгөөр уруулынхаа будгаас авч зөөлөн товшилтоор уруулаа будахад хангалттай.
Жаахан охин 4-6
Та маш ичимхий, бусдын анхаарлыг татах дургүй нэгэн. Тийм ч учраас та нүүрээ будах дургүй. Та тэмдэглэлт үйл явдал, эсвэл баяраар л уруулаа бүдэг ягаан, эсвэл өнгөлөгчөөр буддаг. Энэ байдал тань бусдыг гайхшруулж таныг жаахан охин гэж бодоход хүргэдэг. Нэгэн хэвийн, уйтгарт байдлаасаа салж бусадтай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй.
Inet.mn