Хүүхэд тоглоомоор дамжуулж, ертөнцийг танин мэдэж судалдаг

Гурван cap хүртэлх насны хүүхэд
Энэ насны хүүхдэд хэт тод өнгийн бус, зөөлөн дуутай тоглоом авч өгөөрэй. Ийм тоглоомыг утас, резинээр дүүжилж, хүүхэд харах газарт өлгөнө. Ер нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран тоглож байвал хүүхэд амархан хөгжинө. Тоглоомыг хүүхдээс 30 см орчим зайтай өлгөн, дээш доош, хажуу тийш хөдөлгөхөд хүүхэд харцаа шилжүүлэн дагуулж харж сурна. Хүүхэд уйдаж өөр юм хартал тоглоорой.

Skip Hop toys & bags
Найман долоо хоногтой хүүхэд
Энэ насны хүүхэд дуугардаг, чимээ гардаг тоглоом сонирхож эхэлдэг. Энэ үед сажигнаж дуугардаг, хөгжимтэй тоглоом авч өгөөрэй. Гэхдээ хэт чанга дуу чимээ хүүхдийн бэхжиж амжаагүй мэдрэлийн системийг цочроох тул хүүхэд уйлвал тоглоомыг чанга дуугаргах гэж бүү оролд, хүссэнээс эсрэг нөлөө үзүүлнэ.
Гурваас зургаан сартай хүүхэд
Энэ насны хүүхэд орчноо сонирхон судалж, улмаар мөлхөж эхэлнэ. Энэ үед хүүхэд амандаа юм болгоныг хийж үзэж, гартаа барьдаг. Иймээс хүүхдийнхээ тоглоомыг ариутгаж, ойр ойрхон сольж байгаарай. Хүүхэд хэд хоног хараагүй тоглоомоо шинэ гэж хүлээн авдаг.
Найман сартай хүүхэд
Энэ насны хүүхэд гарын хуруунуудаа захирч суудаг. Тэр эрхий, долоовор хуруугаараа юм барьж авч чаддаг боловч буцаагаад тавьж сурах болоогүй.
Есөн сартай хүүхэд
Энэ насны хүүхэд барьсан юмаа авч газарт шиддэг болно. Түүнийг гартаа өртсөн болгоныг авч шал руу шидлэхийг хараад бүү уурлаж цухалд. Хүүхэд юм унаж буй чимээгээр дамжуулан хорвоо ертөнцийг танин мэдэж байгаа нь тэр. Одоо л хүүхэддээ зөөлөн үслэг тоглоом авч өгөх хэрэгтэй. Бас том машин, дугуйтай төрөл бүрийн амьтан зэргийг авч өгөөрэй.
Нэг нас хүрсэн хүүхдэд хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоом болох хуванцар хувин, хүрз бэлэглээрэй.

сумка для macbook pro 13 retinabest escorts in new york


Хүүхэд тоглоомоор дамжуулж, ертөнцийг танин мэдэж судалдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.