Луу сард төрсөн эрчүүд зугаа цэнгэлд дуртай

8.6

Бар сар (хаврын эхэн сар)
Энэ сард төрсөн эрэгтэйчүүд ихэнхдээ баян чинээлэг, хүмүүсийг эрхэндээ байлган захирч чаддаг. Аз тохиох нь ээлж халаатай, харамч нарийн, хүсэлдээ хүрэх сэтгэлдээ хөтлөгдөх нь элбэг. Гүн ухаан сонирхдог. Бар сард төрсөн эмэгтэйчүүд хорон санаагүй, хов ярьж цаг нөхцөөх дуртай. Секс түүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ байдаг.
Туулай сар (хаврын дунд сар)
Туулай сард төрсөн эрчүүд итгэмтгий, хөөрүү зантай. Залуудаа азтай. Нас тогтсон үедээ амьдралынхаа байр суурийг баттай олсон байдаг. Олон удаа эвгүй байдалд оровч, түүнээсээ цэвэрхэн гарах чадвартай. Харин эмэгтэйчүүд нь гэрийн сайхан эзэгтэй сайн гэргий байна. Тэд санаа зовох зүйл багатай. Сэтгэл тайван байж, хүссэн болгоноо гүйцэлдүүлэх тавилантай. Харин дөч гараад хүнд өвчинд ээрэгдэж болзошгүй.
Луу сар (хаврын адаг сар)
Энэ сард төрсөн хүүхнүүд царайлаг байх нь ховор. Гэхдээ хурц сэргэлэн ухаантай, өөдрөг хөгжилтэй, гоёж гангалах дуртай. Бага залуу насаа сэтгэл зовоох зүйлгүй өнгөрөөнө. Тэд бэлэвсрэх нь элбэг боловч амархан тайтгарч дахин гэрлэнэ. Энэ гэрлэлт нь амжилттай, бүтэмжтэй байна. Луу сард төрөгсөд олон хүүхэдтэй болох магадлалтай. Эрэгтэйчүүд нь эрүүл чийрэг, зугаа цэнгэлд дуртай байдаг. Хүүхэн эргүүлж, мөрийтэй тоглохдоо гарамгай. Тэд үерхэл нөхөрлөлдөө тууштай биш боловч хүнтэй хэрэлдэж маргалддаггүй арга эвий нь олохдоо сайн.
Могой сар (зуны эхэн сар)
Энэ сард төрсөн эрэгтэйчүүдийн гэр бүлд найрсаг, тогтуун уур амьсгал зонхилдог. Тайван, ноён нуруу сайтай, эрүүл мэнддээ анхаарал тавьж чаддаг хүмүүс. Гэхдээ тавь орчим насандаа нэгэн эвгүй явдалд орооцолдон, нэр төрөө гутааж болзошгүй тул болгоомжлоход илүүдэхгүй. Могой сард төрсөн эмэгтэйчүүд хэрэгт дуртай, илүү үгтэй атаархуу хүмүүс байдаг. Тэд зоригтой, хүчирхэг хүнтэй, эсвэл албан тушаал хөөцөлдөгчидтэй гэрлэнэ. Харин гэрлэлт нь дандаа бүтэлтэй байдаггүй, ихэвчлэн салалтаар төгсдөг.
Морь сар (зуны дунд сар)
Морь сард төрсөн хүмүүс элбэг хангалуун явсаар насыг барна. Эрэгтэйчүүд нь хөрөнгө хурааж, баяжиж, нэр алдарт хүрнэ. Ажилдаа амжилт гаргаж, бусдын сонирхлыг татна. Тэд угийн мөнгө төгрөг, алдар нэрд дуртай, хүүхэмсүү хүмүүс тул гэртээ тогтох нь ховор гадуур хэсч, зугаа цэнгэл хөөдөг. Хүүхнүүд нь баян тансаг, амжилтад хялбар хүрдэг. Ихэнх тохиолдолд хартай нөхөртэй гэрлэдэг. 25 насанд цаашдын амьдралд нь хүчтэй нөлөөлөх үйл явдал тохиолдоно. Насны эцэст үглээ яншаа, хов жив ярьж, олон дайсантай болох магадлалтай.
Хонь сар (зуны адаг сар)
Энэ сард төрсөн эрэгтэй нь үнэнч шударга, хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлдөө тууштай байдаг. Түүнд олон хүн атаархдаг. Бас дайсан ихтэй. Харин хонин сард төрсөн эмэгтэйчүүд царайлаг, бусдыг өөртөө татах чадвартай чалчаа, зальтай, хэлсэн муу үгээ далдлах авьяастай, хуурамч хүмүүс байдаг.
Бич сар (намрын эхэн сар)
Бич сарын хүмүүс хурц түргэн зантай. Эрэгтэй нь мөнгө ихтэй ч аз муутай байх нь элбэг. Хүнтэй амархан танилцаж, үерхэж нөхөрлөх нь хурдан. Нэг хүнийг хязгааргүй хайрлах боловч бусадтай нь зугаагаа гаргахын тулд цаг нөхцөөнө. Түүнийг азгүй явдал зовлон хоёр байнга дагах боловч таагүй байдлаас хялбархан гарах чадвартай. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд сэтгэл сайтай, өглөгч, тусархуу, намбалаг, мэдрэмтгий, нийцэрхүү. Харин бич гэрлэхдээ удаан зарим нь насаараа гоонь явах нь бий.
Тахиа сар (намрын дунд сар)
Энэ сард төрсөн эмэгтэйчүүд бусдад хайрлагдах боловч хайр сэтгэлийг тоглоом гэж үздэг. Хайр сэтгэлийн түр зуурын холбоо тогтоох нь элбэг. Энэ зангаас нь болж нөхөр нь түүнийг байнга харддаг. Хоёр дахиа гэрлэвэл илүү аз жаргалтай байна. Насны эцэст үр хүүхдүүд нь түүнийг зовоох магадлалтай. Тахиа сард төрсөн эрэгтэйчүүд олон саад бэрхшээлийг даван туулах заяатай. Өөрийг нь хууран мэхлэх эмэгтэйчүүдэд дурлаж, түүндээ байнга уужуу тайван сэтгэлээр хандана. Гэвч хувь заяа түүнийг ивээн өөр сайн хань заяаж түүнтэйгээ насны эцэс хүртлээ сайхан амьдрах болно.
Нохой сар (намрын адаг сар)
Нохой сард төрсөн хүүхнүүд сээтэгнүүр, хэрэгт дуртай, зөвхөн хайраар сэтгэл нь ханадаггүй. Хэн нэгэн санаанд нь хүрэхгүй бол өөр бусдыг хайж эхэлдэг. Харин анхны хайр нь таашаал авчирваас тэр үнэнч халамжтай сайн гэргий болдог. Эрчүүд нь албан тушаал хөөцөлдөгч, эхнэртээ хайртай, халамжтай хүмүүс байдаг. Гэхдээ өөрсдийг нь ойлгодог эхнэр санаагаар заяадаггүй. Тэд үрэлгэн, хөнгөмсөг хүүхнүүдтэй гэрлэх нь элбэг. Гэхдээ нэгэнт гэрлэсэн бол эхнэрээ орхиж явдаггүй. Гахай сар (өвлийн эхэн сар)
Энэ сард төрсөн хүмүүс тайван, тогтуун зан ааштай. Тэд тэвчээртэй, сэтгэл сайтай хүмүүс байдаг. Хүүхнүүд нь ханиа сонгохдоо тааруухан. Сайхан сэтгэлд нь хүмүүс татагддаг хэдий ч тэдэнд зарим үед хайхрамжгүй ханддаг. Иймд гахай сард төрсөн хүмүүс нөхрөө сонгохдоо хянамгай байх шаардлагатай. Харин гахай сард төрсөн эрэгтэйчүүд гүйлгээ ухаан сайтай, зоригтой байдаг. Түүний илэн далангүй, үнэнч сэтгэлд итгэж болно. Хүнд жаргал өгч чаддаг.
Хулгана сар (өвлийн дунд сар)
Хулгана сард төрсөн эмэгтэй азтай одонд төржээ. Ойр дотныхондоо хэзээ ч гай болохгүй. Нөхрөө хайрлаж халамжлан түүнд халуун дотно ханддаг тул хулгана сард төрсөн хүүхэнтэй суусан хүн маш аз жаргалтай байна. Хэрэв ууган хүүхэд нь хүү байвал дараагийн хүүхдүүд нь эрүүл чийрэг, царайлаг, заяа сайтай байх болно. Энэ сард төрсөн эрэгтэйчүүд тогтворгүй тэр болгон хүний итгэл даадаггүй.
Үхэр сар (өвлийн адаг сар)
Энэ сард төрсөн эрэгтэйчүүд худалч, хуурамч хөнгөмсөг хүмүүс байдаг. Хөгжилтэй үйл явдлаар дүүрэн амьдрал туулдаг. Элдэв өвчин эмгэг тусахгүй бол тайван тухлаг орчинд насаа өнгөрөөнө. Үр хүүхдүүд нь царайлаг эрүүл чийрэг байдаг. Үхэр сард төрсөн эмэгтэйчүүд гоёж гангалах, эрчүүдийн дунд байх сонирхолтой. Олонд муу хэлэгдэх хандлагатай. Тав юмуу арванхоёрдугаар сард төрсөн хүнд дурлавал аз жаргалтай байна. Хүүхдүүд нь түүнийг хүндэлж биширдэг.чехол для ipad 2escorts on call


Луу сард төрсөн эрчүүд зугаа цэнгэлд дуртай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.