Бичил блог буюу твиттер сайт олон шинэчлэлтүүдийг хийсээр байгаа билээ. Үүний нэг нь яг л фейсбүүк шиг жиргээндээ хавсаргасан зургандаа tag хийх боломжтой болгосон байна. Та найз нөхөдтэйгээ авахуулсан зургаа шейрлэхдээ хэн хэн байгааг tag хийх боломжтой ба нэг зурганд дээд тал нь 10 хэрэглэгч tag хийх боломжтой юм байна.
Tag хийсэн нэрс нь таны 140 тэмдэгтээс хасахгүй ба хэн нэгэн таныг зургандаа tag хийсэн тохиолдолд мэдээлэл ирэх юм байна.
Б.Нандиа