Дэлхий даяар нүцгэн фитнес моодонд ороод байна гэлтэй. Холландын Хетерен хотын нэгэн спортзаалын эзэн Патрик де Мэн олон оронд хөгжөөд байгаа нудистуудын фитнес нээхээр шийджээ. Ингээд зөвхөн нутаг нэгтнүүддээ болонАНУ, Их британи, Герман, Бельгийн сонирхогчдод нүцгэн фитнесээр хичээллэх зарыг тараасан байна. Холландын нудистудын холбоо /NFN/ ч үүнийгээ эхний төсөл хэмээн зарлав. Де Мэн –Надад энэ санааг манайд хичээллэдэг хоёр хүн санал болгосон. Тэд нудистууд байсан. Гэтэл ийм зүйлийг олон арван нудистууд хүсэн хүлээж байсан нь илт боллоо хэмээн ярьжээ.
Р.Слава
zindaa.mn