Дэлхийн дулаарал өнгөрсөн 50 мянган жилийн хугацаанд амьтдын биеийн хэмжээг 30 хувиар жижигрэхэд нөлөөлсөн тухай судалгаа гарчээ. “Блүүмберг”-ийн мэдээлснээр гэрийн тэжээмэл муурны дундаж жин 8.5 фунтээр буюу 3.8 кг-аар буурсан аж. Харин дэлхийн уур амьсгал хөрөх үед том биетэй адуу үүссэн гэж үзжээ. Эрдэмтэд эртний адууны шүдийг шинжилснээр ийм дүгнэлтэд хүрсэн байна. Мичиганы их сургуулийн захирал Филип Гингрич “Хэрэв дэлхийн дулаарал үргэлжилсээр байх аваас дэлхийн ан амьтдын биеийн харьцаа улам багассаар байх болно” хэмээжээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын агентлагийн тооцоолсноор дэлхийн дулаарап 1906 оноос эхлэн их хэмжээгээр тогтвортой өссөн байна.
