33 настай үзэсгэлэнт бүсгүй Ким Кардашиан ирэх тавдугаар сарын 24-ний өдөр Францын Парис хотод Канье Уэсттэй хуримлахаар товоо гаргаад буй. Ингэхдээ сүр дуулиантай бус нам гүмхэн гэр бүл, дотны найз нөхдийн хүрээнд цомхон хуримлах болсоноо мэдээлсэн. Уг хуримын арга хэмжээг зохион байгуулах хүндтэй үүргийг түүний нөхөр Реппер К.Уэст хариуцан ажиллаж байгаа бол хуримын хөтлөгчөөр Опра Унфриг сонгосон байна. Энэ тухай реалити шоуны од өнгөрсөн долоо хоногт оролцсон “Late Night” нэвтрүүлгийн үеэр хэлжээ. Тэрээр “Өглөө сэрээд шуудангийнхаа хайрцагыг шалгахад Опрагаас шуудан ирсэн байсан. Би Кейниг дуудаад хамт захиагаа унштал гайхалтай зүйлийг бичсэн байсан. Одоо хүртэл итгэж чадахгүй байна. Энэ хурим гайхалтай болно” гэж Ким ярьжээ.
Кейни Уэст Опраг их хүндэлж хайрладаг учир хуримынхаа урилгыг явуулсан байна. Харин Опра Ким Кардашиан руу шуудан илгээж “Хэрвээ хүсч байвал хоёр дүүгийнхээ хуримыг хөтлөхийг минь зөвшөөрнө үү” хэмээн хариу илгээснээр тэдний хуримыг хөтлөхөөр шийдсэнээ мэдэгджээ. Опра өмнө нь Том Круз, Николь Кидман хоёрын хуримыг хөтөлж байсан туршлагатай нэгэн юм.
Г. Ганаа