Холливудын хамгийн сайхан биетэй бүсгүй гэгддэг жүжигчин Женнифер Энистон саяхан 45-н нас хүрчээ. Түүнд нэр алдар, гоо үзэсгэлэн гээд дутагдах зүйл гэж ховор. Харин Женнифер Энистонд дутагдаж байгаа нэгэн зүйл бол хүүхэд юм.
Сүүлийн үед түүнийг 2011 оноос үерхэж эхэлсэн Жастин Терутийн хүүхдийг тээж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Хэдийгээр жүжигчин бүсгүй уг мэдээлэлд ямар нэгэн хариу өгөөгүй ч мэдээллийг улам дэврээж нэлхгэр, чөлөөтэй хувцас өмсөхөөс гадна гэдсээ ойрмогхон илж, мөн цүнхээрээ халхлах болсон гэнэ.
Л.Баяр