Халуухан улстөрч, хоригдол, нэр дэвшигч Ю.Тимошенкогийн тухай 24 баримт

Tymoshenko1    1.    Украины улс төрч, бизнесмэн хатагтай Юлия Тимошенко 1960 онд мэндэлжээ.
2.    Улбар шар хувьсгалыг манлайлагчдын нэг тэрээр Украины анхны эмэгтэй сайд юм. 2005-2007 оны хооронд хоёр удаа ерөнхий сайдаар ажиллаж, 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байв.
3.    Батькивщина намын дарга энэ хатагтай авилгалын хэргээр долоон жил хоригдох ялаар шийтгүүлж, хоёр жил шоронд суусны эцэст энэ оны хоёрдугаар сард Виктор Януковичыг огцорсоны дараа суллагдсан юм.
4.    Улс төрд орж ирэхээсээ өмнө Тимошенко бизнест багагүй амжилт гаргаж явсан. Гэсэн ч түүнийг байгалийн хийн үйлдвэрээс хууль бусаар ашиг олсон гэсэн шүүмжлэл байнга дагадаг байна.
5.    Украины хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогддог Тимошенко Форбес сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад 2005 онд гуравдугаарт бичигдэж байсан удаатай.
6.    Украиныг Европын холбоонд нэгтгэхийн төлөө хүчтэй тэмцэж, Орос, Беларусь, Казакстаны гишүүнчлэлд багтахыг эрс шүүмжилдэг.
7.    Багадаа ээжтэйгээ хоёулхнаа өссөн бөгөөд аав нь еврейчүүдийн сургуулийн захирал байжээ.
8.   1991 онд “Украины нефтийн корпораци”-ийг байгуулж, дөрвөн жилийн дараа Оросоос байгалийн хий нийлүүлдэг том компаниудын нэг болгожээ. Уг компани Оросын “Газпром” компанитай хамтарч ажиллах бодлого баримталж байсан юм.
9.   Түүнийг анх улс төрд хөл тавихад гэр бүлд нь маш их дарамт ирж байсан гэдэг. Нэгэн ярилцлагадаа тэрээр “Украины авилгачидтай хамтарч ажиллахыг хүсэхгүй байгаа боловч үүнээс өөр сонголтгүй” хэмээн өгүүлжээ.
Medvedev,_Putin_and_Tymoshenko10.    1996 онд “Верховная Рада” буюу Украины парламентын сонгуульд өрсөлдөн 92,3 хувийн саналаар ялалт байгуулж, хууль батлах эрхтэй болсон юм.
11.  2000 оны наймдугаар сард нөхөр Александр Тимошенког баривчлахад өөрийнх нь улс төрийн байр суурьтай холбоотой дарамт гэж шүүмжилжээ.
12.    2003 онд Александр, Юлия нарт холбогдох авилгалын хэргийг хүчингүй болгосон. Гэвч 2011 онд Виктор Янукович ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш дахин сэргээж Юлия шоронд орсон билээ.
13. Түүнийг ийнхүү Оростой байгуулсан байгалийн хийн хэлэлцээрт өөртөө давуу эрх олгосон хэмээн буруутгаж хориход олон улс улс төрийн зорилготой үйлдэл гэж буруутгаж байв.
14.    Тимошенког хоёр дахь удаагаа ерөнхий сайдаар ажиллаж байх үед буюу 2008 онд эдийн засгийн хямрал нүүрлэж, Украин орон хүнд сорилттой тулгарав. Энэ үед Тиоменко авилгалын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.
15.    2010 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд түүнийг Оросын талын хүн гэж шүүмжилж байв. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимер Путин Тимошенког зөвхөн Украины ерөнхий сайдын хувиар дэмжсэн гэж тайлбарлажээ.
16.    Тэрээр сонгуулийн компанит ажилдаа 100-150 сая доллар зарцуулсан байна. Энэ үеэр манайхантай адил хамтлаг, дуучдыг цуглуулж аялан тоглолт хийжээ.

index

17.  Украин тусгаар тогтносон улс учир дотоод хэрэгт нь гадны улс орон хөндлөнгөөс оролцохгүй байх хэрэгтэй гэж үздэг. Тиймээс ч Украины аюулгүй байдалтай холбоотой Хар тэнгисийн орчим дахь мужуудад онцгой анхаарал хандуулж байв.
18.    Байгалийн хийн салбарт цөөн хэдэн компани ноёлж, эдийн засагт монополь байдал тогтсоныг шүүмжилдэг.
19.    Тиймээс эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлсэнээр Украины тусгаар тогтнол бэхжинэ гэж хэлж байсан удаатай. Энэ салбарыг дэмжихийн тулд Барууны компаниудтай хамтран ажиллаж, бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлөх хэрэгтэй гэжээ.
20.  2009 онд Тимошенко Украины улс төрчид дийлдэшгүй хүчтэй болж байгааг эсэргүүцжээ. Түүнийхээр Үндсэн хуулийн өөрчлөлт нь үгсэн тохиролцож, өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллах боломжийг улс төрчдөд олгосон гэнэ.
21.   Тэрээр хоригдож байхдаа “Янукович жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг суллаж байхад дундаж ангийнхан болоод үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн хүмүүс улс төрийн хоригдлууд болж шоронг дүүргэж байна” хэмээн хэлжээ. Шоронд хоригдож байхдаа нуруундаа гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон тэр канцлер Ангела Меркелийн урилгаар Германд эмчлүүлсэн юм.

9540077

22.    Үсээ сүлжиж засдагаараа алдартай энэ бүсгүй “Эмэгтэйчүүд үсний засалтаа байн байн өөрчлөх хэрэгтэй” гэж хэлж байжээ. “Хүмүүс үргэлж миний үс, хумсыг хиймэл гэж ярьдаг ч бүх зүйл минь төрөлхийн” гэж хэлжээ.
24.   “Би нөхөр, гэр бүл, дотны найз нөхдөөрөө төлөөс төлж Украины олигархиудтай тэмцэж байна. Тиймээс би хэзээ ч гомдоллохгүй” гэж ярьж байсан удаатай. Тэрээр өөрийгөө Украин орныг дэлхийд өрсөлдөх чадвартай, жинхэнэ Европын улс болгохын төлөө улс төрд ажиллаж байгаа гэж хэлдэг.

24tsag.mn

заказать чехол для айфонаbeautiful escort


Халуухан улстөрч, хоригдол, нэр дэвшигч Ю.Тимошенкогийн тухай 24 баримт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.