Унтлагын өрөөнд бүлээн дулаан өнгө тохиромжтой

Унтлагын өрөө нь айл гэр бүлийн тохь тухтай байдлыг илэрхийлэх нэгэн том хүчин зүйл. Тиймээс унтлагын өрөөг өөрийн имиж, зан чанарын онцлогтой ч юмуу тохируулан бүрдүүлэх нь чухал. Учир нь унтлагын өрөө бол эмэгтэй таны нүүр царай, төв хэсэг. Хайртай хүнийхээ унтарсан сэрэл, сонирхолыг сэргээхийн тулд хатагтай нар үснийхээ хэлбэрийг өөрчлөх, шинэ дотуур хувцас авах, хоолны дэглэм барих зэрэг янз бүрийн арга хэмжээ авдаг. Гэтэл хайрттайгаа хамгийн нандин цагийг өнгөрөөдөг унтлагын өрөөгөө яагаад ч юм анзаардаггүй. Магадгүй улиг болсон ханын цаасаа арай өөр өнгөөр солих, тавилга сэлтийг өөрчлөх хэрэгтэй ч байж болох. Иймд юуны өмнө өнгөнөөс эхэлье.

Untitled-3(2)
Цэнхэр өнгө. Анхаарал сулруулж, түргэн унтахад нөлөөлдөг
Улаан өнгө. Сэрэлийг хөдөлгөдөг цочимог өнгө. Гэвч үүний сацуу амархан ядардаг.
Шар өнгө. Амьдралын баяр баясгаланг нэмдэг нарны өнгө. Сэтгэл санааг өөдрөг байлгахад тустай. Гэхдээ энэ эрч хүчтэй, цоглог өнгөнд та үргэлж зохицож чадах эсэхээ бодолцоорой.
Ногоон өнгө. Тогтвортой байдал болон сэргэж байгаа байгалийг илэрхийлсэн өнгө. Ийм өнгө стресст нэрвэгдсэн мэдрэлийн системийг тайвшруулах, анхаарал төвлөрөхөд тустай байдаг. Гэвч боровтор царайтай эмэгтэйд ногоон өнгийг сонгохгүй байхыг зөвлөе. Учир нь ямар ч гэрэлтүүлгийн үед нүүр царайнд ногоовтор сонин өнгө тохирдог.
Ягаан, чернилэн ягаан өнгө. Сэтгэхүйд дарамттай өнгө. Унтлагын өрөөнд яавч тохиромжгүй. Амьдралын бүх тохиолдолд хул ухаа, зааны ясан “сүүтэй кофе”-ны өнгө нь хамгийн универсаль (түгээмэл) зохицтой гэж үздэг. Ийм өнгө нь хүмүүс хоорондын харьцааг жигд тогтвортой болгоход эерэгээр нөлөөлдөг. Хэрэв та бараг өвчний шинжтэй болсон хэт цэвэрч биш л бол унтлагын өрөөндөө цагаан өнгийг сонгох хэрэггүй нь ойлгомжтой биз ээ. Сануулахад хөх, цэнхэр зэрэг хүйтэн өнгө нь шинэчлэх, сэргээх нөлөөтэй байдаг бол цайвар шар, гүйлсэн, үл ялиг ягаавтар өнгө нь унтлагын өрөөг тань илүү халуун дулаан болгох чадвартай.

аквалооindian female escorts


Унтлагын өрөөнд бүлээн дулаан өнгө тохиромжтой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.