Жирэмсэн гэдгээ мэдэлгүй явсаар амаржжээ

137617-02042014-1396432706-124818014-14Софи Олдридж гэх бүсгүй хүүхдээ төрүүлэх хүртлээ өөрийгөө бие давхар гэдгээ мэдэлгүй явжээ.

Шөнө дундын үед түүний гэдэс хүчтэй базалж, нуруугаар нь өвдөх үед тэрээр гэрийнхэнтэйгээ эмнэлэгт ханджээ. Эмнэлэгт очиход өвдөлт нь гайгүй болсон учир байдлыг сайн ойлгоогүй эмчээс “нурууны өвчиндөө” зөвлөгөө авч гэр лүүгээ буцжээ. Гэтэл төд удалгүй өвдөлт илүү хүчтэй мэдрэгдэхэд эмнэлэг рүү дахин явжээ.  Замдаа түүний ус гарч эмнэлэгт очсоноос хойш 30 минутын дараа 2,2 кг эрүүл саруул хүүтэй болсон байна.

Гэнэтийн цочролд орсон 20 настай бүсгүй төрөхийн үеийн үйл явцаа сайн санахгүй байгаа аж. “Хэвлийгээр хүчтэй базалж би эмнэлэгт хандсанаа санаж байна. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Гэтэл нэг сэргэтэл гар дээрээ хүүхэд тэврээд эмнэлгийн орон дээр хэвтэж байсан” гэжээ.

Софи Олдридж өөрийгөө жирэмсэн гэж мэдээгүй нэг шалтгаан нь түүний гэдэс томорч, их жин нэмээгүй аж.

Зурган дээр зүүн талд /улаан юбктай/ найман сартай жирэмсэн, баруун талд долоон сартай жирэмсэн Софи

“Хүүтэй болсон минь намайг үнэхээр гайхашруулахаас гадна гэр бүлийнхэнд минь гэнэтийн явдал болсон нь мэдээж. Анх ирэхдээ гэдэс минь л өвдөж байна гэж бодсон. Магадгүй зарим хүнд хачин сонсогдож болно. Гэхдээ надад жирэмсний хордлого илрээгүй, хуучин хувцаснууд минь бүгд таардаг байсан гээд бие давхар болсон гэх ямар ч шинж тэмдэг байгаагүй. Яг төрж байх хугацаанд би юу болоод байгааг үнэхээр ойлгоогүй” гэжээ.

Бүсгүй “санамсаргүй” байдлаар хүүтэй болсондоо үнэхээр их баяртай байгаа гээд “Гэнэтийн зарим зүйлс сайхан байдаг. Томас миний ертөнцийг гэрэл гэгээтэй болгож байгаа. Би түүнийг “миний бяцхан шидтэн” хэмээн өхөөрдөх дуртай” гэжээ.

Софи өөрийн бяцхан шидтэн, хүү Томасын хамт

Дээрхтэй ижил тохиолдол дэлхий дээр ховор гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Харин эмэгтэй хүн жирэмсэн гэдгээ мэдэлгүй 5-7 сар хүртэл явах тохиолдол 600 эхийн нэгд байдаг гэнэ. Энэ нь тухайн хүний нас /хэт залуу бол тохиолдох нь элбэг/, зав чөлөөгүй байдал, хүүхэдтэй болохыг хүсдэггүй эмэгтэйд илүүтэй тохиолдох боломжтой юм байна. Мөн биеийн онцлогоос шалтгаалж жин нэмэхгүй, гэдэс шальтай томрохгүй, хордлого өгөхгүй тохиолдол байдаг аж.

Эх сурвалж: www.dailymail.co.ukчехол для айфона купитьdubai tantra


Жирэмсэн гэдгээ мэдэлгүй явсаар амаржжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex