Даруухан хүмүүс ярьж чаддаггүй |
Энэ тийм биш юм. Тэдэнд хэлэх зүйл байхгүй болсон үедээ л ярихаа байдаг. Тэд хий хоосон чалчдаггүй ч сонирхол татсан зүйлийнхээ талаар зогсолгүй ярьж чаддаг.
Тэд үргэлж даруухан байдаг |
Үнэн хэрэг дээрээ тэд хүмүүсээс айдаггүй ч хүнтэй харилцан ярилцахын тулд тэдэнд шалтгаан хэрэгтэй. Тэд зүгээр ярихын тулд ярьдаггүй гэж дээр хэлсэн. Хэрвээ даруухан хүмүүстэй ярилцаж эхэлбэл тэд ихэвчлэн яриагаа өөрсдөө сонирхолтой болгож чаддаг.
Даруухан хүмүүс их зантай |
Даруухан хүмүүс ихэвчлэн сэтгэлээ илчилж хаа таарсан хүнтэйгээ тэврэлдээд байдаггүй. Яагаад гэвэл тэд бусад хүмүүсийг ч бас энгийн, хэт сэтгэл хөдлөлгүй байгаасай гэж хүсдэг. Тиймээс дөнгөж танилцсан хүмүүстэйгээ тэр болгон тэврэлдэж үнсэлцээд байдаггүй болохоор ихэнх нь тэднийг их зантай гэж боддог. Энэ бараг хамгийн том буруу ойлголт байх.
Даруухан хүмүүс бусад хүмүүст дургүй |
Харин ч эсрэгээрээ тэд ойр дотнын бүх хүмүүстээ халамж анхаарал тавьж хэнээс ч илүү санаа зовдог. Тэд тэр бүр сэтгэлээ илчлээд байдаггүй. Хэрвээ чамд ийм найз байгаа бол түүний зөвлөгөөг сонсож байгаарай. Тэд ямагт юу хэлэхээ мэднэ.
Даруухан хүмүүс олон нийтийн газар байх дургүй |
Худлаа. Тэд зүгээр олон нийтийн газар удаан хугацаагаар байх дургүй. Ямар нэгэн газар ирсэн бол юу болох, хэн дуулж, хэн зодолдохыг тэд сайн мэддэг болохоор удаан байгаад байх шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ ганц хоёр доргио үдэшлэг, найзуудын уулзалт, дуртай хамтлагийнхаа тоглолтоос мэдээж татгалзахгүй.
Даруухан хүмүүс үргэлж ганцаараа байхыг хүсдэг |
Мэдээж ганцаараа байж бодлоо цэгцэлдэг нь үнэн. Тэд олон зүйлийн талаар эргэцүүлж мөрөөддөг. Ер нь тэдний хувьд асуудлын шийдлийг олох нь зугаатай санагддаг. Гэхдээ тэдний үзэл бодол, дотоод ертөнцийг сонсох хүн байхгүй бол ганцаардаж эхэлдэг учраас дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Тэдэнд ГАНЦ л дотнын хүн байхад хангалттай.
Даруухан хүмүүс – сонин хүмүүс |
Тэд ихэвчлэн амиа өөрсдөө авч явдаг хүмүүс. Тэд хэзээ ч бусдыг дагаж олны саналын дагуу шийдвэр гаргахгүй. Хүмүүс тэдний өвөрмөц амьдралыг үнэлээсэй гэж дотроо битүүхэндээ хүсэж байдаг. Тиймээс бусдын сонголтыг дагаж сонголт хийх нь юу л бол.
Даруухан хүмүүс – хаагдмал хүмүүс |
Даруухан хүмүүс юуны түрүүнд өөр дээрээ анхаарлаа хандуулж өөрийн бодол, сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг. Тэд гадаад ертөнц рүү анхаарлаа хандуулдаг ч өөрсдийнх нь ертөнц тэдэнд хамаагүй сонирхолтой.
Даруухан хүмүүс хөгжилдөж, хөөрч чаддаггүй |
Дээр бичсэнээр тэд ихэвчлэн олон нийтийн газар цагаа өнгөрөөхөөсөө илүү байгаль эсвэл дулаахан гэртээ амардаг. Тэдэнд аз жаргалыг мэдрэхийн тулд заавал архи ууж, олон хоног дараалж зугаалах хэрэг байхгүй. Өөрийг нь тойрсон хэт их чимээ ядаргаатай санагддаг болохоор өөрийн эрхгүй хаагдаж эхэлдэг.
Даруухан хүмүүс Галзуу хүмүүс болж чаддаг |
Даруухан хүмүүс байхгүй байсан бол хорвоо дээр агуу эрдэмтэд, хөгжимчид, зураач, зохиолч, кино найруулагч, эмч, математикч, философичдын тоо хамаагүй бага байх байсан. Даруухан хүмүүс темпераментаа өөрчлөөд галзуу хүмүүс болно гэж байдаггүй. Хэрвээ чи өөрийгөө даруухан гэж бусдад хэлэгдэхээс ичдэг бол үүнээсээ битгий ич. Энэ бүхний цаана агуу том ертөнц бас потенциал бий.