Шүдний эрүүл ахуй

Шүдээ цагаахуулах энгийн арга
Бластераар цагааруулах
Шүдний эмч нарын шүд цагааруулах төхөөрөмжийг бластер гэдэг. Гар буу шиг энэ хэрэгсэл хүчтэй даралтаар содын уусмалыг шахаж, шүдэнд тогтсон өнгөрийг зөөлөн бөгөөд чанартай арилгадаг. Энэ аргын сайн тал гэвэл шүд цэвэрлэх ба цагааруулах ажиллагааны үед шүдний пааланд багаж төхөөрөмжүүд механик үйлчлэл үзүүлдэггүй.
4753_1611476007
Лазераар шүд цагааруулах
Лазер энэ бол чиглүүлсэн цацраг, түүний ачаар шүдний пааланд өмнө нь түрхсэн устөрөгчийн хэт ислийн исэлдэх нь улам түргэсдэг. Энэ аргаар ердөө нэг цагийн дотор шүд цагаардаг. Гэхдээ уг аргыг хэрэглэхийн өмнө амны хөндийг сайн бэлтгэх ёстой. Шүд буйлыг сайн эмчилж, өчүүхэн ч шархгүй байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл эмч устөрөгчийн хэт ислийн өндөр хувьтай уусмалыг ашигладаг.

Шүд цагааруулах хориотой тохиолдлууд
-Жирэмсэн үед ба хүүхдээ хөхүүлж байгаа бол
-Шүд цагааруулах хэрэгсэлд агуулагддаг устөрөгчийн хэт ислийн харшилтай бол
-Олон шүд ломботой эсвэл кариестай бол
-Эмгэг өвчин эсвэл нас ахиснаас болоод шүдний паалангийн ихэнх хэсэг арилсан, эсвэл паалан дээр гүн ан цав гарсан бол
-Шүдний буйл нүцгэрч, элэгдсэн бол. Энэ тохиолдолд хэрэв шүд цагааруулвал шүд хэт мэдрэмтгий болдог
-Өвчтөн ортодонтик эмчилгээ хийлгэж байгаа бол. Шүд жигд цагаарахгүй, алаг цоог болдог.
-Шүдний пародонт өвчинтэй бол
-Эмчлээгүй шүдтэй үед цагааруулах эмчилгээ хийлгэвэл бие организмд өвчний халдвар орж болзошгүй.


Шүд цагааруулах ардын аргууд
-Идэвхжүүлсэн нүүрсийг буталж, шүдний сойзон дээр цацан, оогоор шүдээ угааж буй мэт үрнэ.
-Жинхэнэ хүчил, С витаминаар баялаг нимбэгийг шүд арчлахад ашигладаг. Шүдний чийглэг сойзон дээр хүнсний сода жаахан түрхэж, хэдэн тусал нимбэгийн шүүс дусаан, шүдээ сайн цэвэрлэнэ. 7 хоногт нэг удаа шүдээ цэвэрлэнэ. Мөн тамхи татдаг, төрөлхийн шар шүдтэй хүмүүс энэ аргаар шүдээ цайруулж болно. Харин породонттой бол болохгүй.сумки для макбукаhigh class escort agencies dubai


Шүдний эрүүл ахуй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.