Лиза Лопез бол “Waterfalls” болон “No Scrubs” зэрэг хитээрээр АНУ болон хилийн чанадад чамгvй нэр алдарт хvрч байсан охидын TLC хамтлагийн гишvvн байлаа. “Left eye” хэмээх хочтой Лизагийн зvvн нvд нь vнэхээр нєгєєхєє бодвол хєєрхєн байсан аж. Тоглолтын vеэр тэр зvvн нvдэндээ бэлгэвчээр хийсэн нvдний шил зvvн гарч ирдэг байсан нь аюулгvй сексийг сурталчилсан хэрэг болдог байлаа. Лиза 2002 онд Гондураст авто машины ослоор нас барсан юм. Тэр vед тvvний бие даасан хоёрдахь цомог мєн хамтлагийн дєрєвдэхь CD-ний бэлтгэл ажил ид явагдаж байсан гэдэг. Ослын шалтгаан одоо болтол тогтоогдоогvй байгаа.
Жин Хэрлоуг цагтаа “цагаан секс бємбєг” хэмээн єргємжилдєг байлаа. Тэрээр жинхэнэ Мэрилин Монрог гарч ирэхээс ємнє кино урлагийн сахиусан тэнгэр гэгддэг байв. Хэрлоу нь алдарт Ховард Хьюзын “Тамын сахиусан тэнгэр”-ээс эхлээд домогт Кларк Гейбл, Жон Сантори зэрэг Холливудын томоохон тєлєєлєгчидтэй олон кинонд хамт тоглосон. Тэрээр єєрийн ховсдох мэт харц, тачаангуй тєрхєєрєє vзэгчдийг єєртєє татдаг байлаа. Харамсалтай нь vзэсгэлэнт жvжигчин бvсгvй маань 26 насандаа бєєрний дутагдлаар хорвоог орхисон билээ. Хэдийгээр богино амьдарсан ч гэлээ Жин гурван удаа гэрлэж байсан бєгєєд хамгийн сvvлийн нєхєр нь тvvнийг vргэлж хардаж зоддог байснаас бєєрєндєє хvнд гэмтэл авсан байж болзошгvй гэж мэргэжилтнvvд vздэг. Мєн нас бардаг тэр жилдээ бvсгvй маш хvнд ханиад тусаж бvр эрчимт эмчилгээнд ортлоо хvндэрч байсан аж. Хожим нь алдарт Мэрилин Монро тvvний дурсгалд зориулсан нэгэн кинонд тоглох гэж байгаад амжилгvй нас барсан гэдэг.
Анна Николь Смит нь эрчvvдийн гэгддэг зартай Playboy сэтгvvлд нvцгэн зургаа авахуулсныхаа маргааш єглєє сэрэхдээ єєрийгєє алдартай нэгэн болсноо мэдсэн. Мєн тvvнийг дээдсийнхний хvрээнд дэхь тачаангvй бvсгvй болгоход нєлєєлсєн ба нэг зvйл нь бол тэрбумтан Жэймс Ховард Маршаллтай гэрлэсэн явдал гэдэг. Тухайн vед 89-тэй байсан баян євгєн хуримаа хийснээс хойш жилийн дараа таалал тєгсчээ. тэгвэл 2007.02.08-нд Аннаг Флоридагийн нэгэн зочид буудалд ухаангvй байхад нь олсон бєгєєд эмнэлэг рvv авч явах замд тэр нас барсан юм. Тvvний vхлийн талаарх хамгийн эхний таамаг нь хар тамхи хэтрvvлэн хэрэглэсэн. Учир нь задлан шинжилгээгээр алдарт playmate-ийн цогцосоос 11 тєрлийн мансууруулах тєрлийн бодис илэрсэн байна.
Уэльсийн гvнж агсан Диана нь Нэгдсэн Вант улсын хатан хааны ирээдvйн угсаа залгамжлах ханхvv Чарльзын анхны эхнэр байсан билээ. Диана бол “эрх гvнж” гэхээсээ илvvтэй хvмvvнлэнгийн болон сайн санаанй vйлсээрээ дэлхийд танигдсан, хvн тєрєлхтєний хайр хvндэтгэлийг хvртсэн нийгмийн томоохон зvтгэлтэн байсан юм. Тэр ч утгаараа Их Британид тvvнийг хатан хааны гэр бvлийн хамгийн нэр хvндтэй гишvvн хэмээн єргємжлєєд зогсохгvй “-Queen of Hearts” хэмээдэг байлаа. Тэрээр Парист автын ослоор хорвоог орхисон. Тvvнтэй хамт явж байсан найз залуу нь болох Доди аль-Файед болон жолооч Анри Пол нар газар дээрээ нас барсан. Харин Дианагийн хувьд эмнэлэгт очоод хоёр цагийн дараа хvнд гэмтлээ даалгvй байсаар мєнх бусыг vзvvлсэн юм. Тэгвэл цорын ганц амьд vлдсэн хvн бол гvнжийн бие хамгаалагч Тревор Рис-Жонс. Гэвч тэрээр тархиндаа хvнд гэмтэл авсны улмаас єнєєг хvртэл болсон vйл явдлыг огт санахгvй байгаа хэвээрээ. Аймшигт осол болоод 10 гаруй жил єнгєрєєд байгаа ч тvvний шалтгаан болоод буруутан нь эцсийн байдлаар тогтоогдоогvй л байнгаа билээ.
Дороти Страттен бол эрчvvдийн зартай сэтгvvл болох Playboy-н хамгийн нэртэй загвар ємсєгчийн нэг байлаа. Тэрээр 1979 оны долоон сарын шилдэг плеймэйт болсон бол 1980 онд хамгийн шилдэгээр тодорч байв. Доротиг тvvний нєхєр Пол снайдер буудан амь насыг нь хороосон юм. Тухайн vед тэд салалтын байдалтай тус тусдаа амьдарч байсан бєгєєд загвар ємсєгч бvсгvйн хувьд єєрийн шинэ найз, найруулагч Питер Богдановичтэй нэр холбогдон нэг гэрт амьдардаг болоод байжээ. Тэр нэгэн єдєр Снайдер эхнэрээ vдийн зоогонд урьж єєрсдийн санхvvгийн байдлаар талаар ярилцах байсан хэдий ч vдэш нь бvсгvйг нєхрийнхєє гэрийн унтлагын єрєєнд толгойндоо буудуулсан байдалтайгаар цагдаагийнхан олжээ. Харамсалтай нь хэргийн учиг єнєєдєр болтол тайлагдахгvй байгаа нь нєхєр Снайдер нь эхнэрээ хороогоод дараа нь єєрийгєє бууджээ. Тэр vдэш ямар яриа болсон, уулзалт хэрхэн єрнєсєн талд ямар ч гэрч байхгvй.
“Мексикийн Мадонна” хэмээн єргємжлєгддєг байсан Селена нь тухайн vедээ Латин Америкийн хамгийн нэр хvндтэй дуучны нэгд тооцогддог байлаа. Селена нэр алдарын тавцанд бvр бага насандаа гарч ирсэн гэж болох бєгєєд єєрийн богино амьдралынхаа туршид тэрээр толгой эргэм олон дуу зохиож, хэдэн арван цомог гаргасан амжилтыг нь єнєєг хvртэл латин гаралтай нэг ч дуучин эвдээгvй байна. Селенагийн амийг тvvний фан-клубын ерєнхийлєгч Иоланда Сальдивар гэгч бvсгvй хороосон байдаг. Сальдивар нь фэн-клубээс гадна Селенагийн нэрийн барааг борлуулдаг Техас дахь дэлгvvрийн менежерийн vvргийг давхар гvйцэтгэдэг байсан бєгєєд нэг удаа хулгай хийснээсээ болон ажлаасаа бvр мєсєн хєєгдсєн байна. Харин 1995 оны гурван сард тэд Техасын Корпус-Кристи хэмээх хотод уулзаж сvvлчийн тооцоогоо хийж дуусгахаар болжээ. Ингээд уулзалт ч дуусаж Селена отелийг орхин гарах тэр агшинд Сальдивар тvvний араас нуруу руу нь бууджээ. Хэдийгээр дуучин бvсгvй эмнэлэгийн тусламж авч чадсан ч цус их алдсанаас болон тэсээгvй байна. чухам тэр отелийн вип єрєєний ширээний ард бvсгvйчvvдийн дунд ямаргаантай асуудал гарсанийг хэнч таамаглахгvй байсаар єнєєг хvрчээ.
Крисси Тэйлор бол єєрийн тєрсєн эгч, супер-модель Ники Тэйлорынхоо туслалцаатай загварын ертєнцєд орж ирсэн бvсгvй байв. 11-тэйгээсээ л эгчийнхээ хамт зураг авалтанд оролцож загварын шоунд хvчээ vзсээр тэр богино хугацаанд дээд лигт орж ирсэн. Гэтэл нэг хар єдєр Крисси эгчийнхээ гэрт vхсэн байсныг эцэг эх хоёр нь анх олжээ. Хожим нь бvсгvйг астмын улмаас гэнэтийн зvрхний дутагдалд орж нас барсан гэсэн эмнэлэгийн онош гаргасан. Харин гэрийнхнийх нь vзэж байгаагаар Крисси хэзээ ч євчин ярьдаггvй, зvрх нь євдєх байтугай ханиад ч тусаж байгаагvй эрvvл нэгэн байсан гэнэ. Тэгвэл яагаад… Тvvний найз залуу эмгэнэлт єдрєєс хойш ердєє гуравхан долоо хоногийн дараа гэрлэсэн.
08. Шаргал vст, жvжигчин бvсгvй Жэйн Мэнсфильдийг 1950-иад оны секс бэлэг тэмдэгийн нэг байсан гэдгийг мэдэх хvн асар их. Гэхдээ тэрээр энэ нэр алдрыг хvртэхийн тулд Playboy-д нэг ч удаа зургаа авахуулж бас олон эрчvvдийн толгойг эргvvлж байгаагvй юм. Тэр єєрийнхєє байгаа гоо vзэмж, гоц авьяас чадвараараа тийнхvv 1950 оны vеийн кино урлагийн тvvхэнд тодоор бичигдэн vлдсэн. Харамсалтай нь Жэйн 1967 онд автын ослоор нас барсан билээ. Тэрээр тухайн vед єєрийн шинэ найз залуу болох Сэм Броди болон гурван хvvхдийн хамт аялж явжээ. Машин нь тоормосгvй болон жолоодлого алдан замын хажуу єнхєрсєн бєгєєд азаар хvvхдvvд нь амьд vлдсэн гэдэг. Осол яг Жэйнийг жолоо сольсны дараа болжээ.
Америкийн дуучин, жvжигчин бас загвар ємсєгч Аалия уран бvтээлээ хийж байсан нь саяхны єдєр мэт. Тэгтэл хорвоог орхиод даруй долоон жил болж. Тэр єєрийнхєє нэрний талаар “-Аалия гэдэг нь араб нэр. Маш их эрч хvчтэй гэсэн vг” хэмээн азгvй явдал тохиолдохынхоо ємнє мэдэгдэж байв. Тэрээр “Ромео vхэх ёстой” болон “Хараал идсэн хатан хаан” кинонд тоглосон. Дуучин бvсгvй 2001.08.25-нд Абако хэмээх арал дээр шинэ клипнийхээ зураг авалтанд оролцоод буцаж явахдаа онгоц нь дэлбэрснээс болон нас барсан. Тvvнтэй хамт байсан найман хvнээс хэн нь ч амьд гараагvй. Дэлбэрсэн гэхээр сэжигтэй л байгаа бололтой. Учир нь тvvний найз залуу одоо болтол онгоцны ослыг олж тогтоолгох хvсэлтээ шvvхээс буцааж аваагvй л байна.
Алдарт найруулагч Роман Поланскийн эхнэр, “Алтан бємбєрцєг” шагналын эзэн Шэрон Тэйтийг хэдийгээр бурханы оронд заларсан ч гэсэн найз нєхєд нь сайхан сэтгэл, хєгжилтэй зан чанараар нь єнєєг хvртэл хvндлэн хайрласаар иржээ. Тvvнийг дєрвєн найзынх нь хамт маньяк алуурчин Чарлз Мэнсон хэсэг зандалчдын хамт зэрлэгээр хєнєєсєн билээ. Тэр vед жvжигчин бvсгvй найман сартай жирэмсэн байсан хэдий ч алуурчин тvvний хэвлий дэхь хvvхдийг нь ч єршєєгєєгvй байна. Хичнээн олон гуйсан боловч цусанд улайрсан алуурчид тvvнийг 16 удаа хутгалан алжээ. Ингэхдээ гэдсэн дэхь хvvхдийг нь долоон удаа… Аймшигтай. Тэд юу ч дээрэмдэж тоноогvй. Зvгээр л тэднийг алах зорилготой байсан нь хожим тогтоогдсон. Юуны учраас?
Мэрилин Монро бол Холливудын жинхэнэ идол, амьд сахиусан тэнгэр байсан хэмээн vзэгсэд єнєєдєр ч бий. Єєрийн гоо vзэсгэлэн, хэзээч давтагдашгvй тачаангvй дvр тєрх, дурламтгvй зан чанар зэргээр “зэвсэглэсэн” энэ бvсгvй Америкийн ерєнхийлєгчєєс авахуулаад нэртэй тамирчид, урлагийн зvтгэлтэн бvр архичин эрийг ч ємнєє сєхрvvлж явсан. Хэн ч тvvний ялдам аашинд хатуурхаж чаддагvй байв. Харин тэрээр 1962.08.05-нд Брентвуд хотод 36 настайдаа таалал тєгссєн. Vхлийн шалтгаан нь нойрсуулах эмийн тунг хэтрvvлсэн гэх. Гэхдээ vvний цаана єєр таван янзын таамаг бий. Кеннеди тэр хоёрыг амрагийн холбоотой байсан гэдгийг нууцлахыг тулд тусгай албаныхан алсан. Мєн мафийн аллага, хар тамхи хэтрvvлсэн, амиа хорлолт, эмчлэгч эмч Ральф Гринсон нь эмийг андаарч уулгасан гэх мэт. Харин одоо болтол эдгээрээс яг энэ нь гэсэн нэгдсэн шийдэл гараагvй л байна.
Р.Слава
www.miss.mn