Дуучин Ч.Уранхолбоо буюу Ануг өмсч зүүх, идэж уухаа хүртэл цахим ертөнцөөр цацдаг хэмээн хүмүүс элдвээр шүүмжилдэг. Үнэхээр ч фэйсбүүкт өглөөнөөс орой хүртэл “жижүүрлэдэг” дуучин бүсгүй ганц л зүйлийг чанад хадгалж чадсан нь түүний охин Бүжин. Ану өнгөрсөн онд амаржиж охинтой болсон ч түүнийхээ ганц ч зургийг цахим хуудаснаа байрлуулж байгаагүй.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд дуучин бүсгүй эгдүүтэй, жаахан охиныхоо зургийг фэйсбүүктээ оруулжээ. Түүгээр зогсохгүй ханийнхаа зургийг ч хамтад нь оруулж, “Миний хайртууд” хэмээн тайлбар бичжээ. Нөхрийнх нь зургийг харсан фэйсбүүкийн найзууд нь “Охин тань аавтайгаа адилхан юм. Хөөрхөн, эгдүүтэй” гэх үгсийг харамгүй хайрлажээ.