Арьс цэвэрлэх алтан дүрэм

Цэвэрхэн, толигор, эрүүл арьстай байхын үндэс бол цэвэрлэх. Та хэдэн настай, ямар ажил эрхэлдэг, өөртөө цаг зав гаргаж чаддаг эсэхээс үл хамааран арьсандаа барих хамгийн үнэт бэлэг бол зөв цэвэрлэх юм. Арьсаа зөв цэвэрлэх нь үхэжсэн эд эсийг гуужуулж, тоос, шороо, энгэсэгний үлдэгдлийг арилгаад зогсохгүй нүүрний цусны эргэлтийг сайжруулж, тос, эмчилгээний бүтээгдэхүүнийг хүлээн авах чадварыг сэргээнэ.
22
Арьсаа зөв цэвэрлэх алтан дүрмээс уншигч танд хүргэе.
-    Арьсаа өдөрт хоёр удаа цэвэрлэх. Энэ давтамж нь ямар ч арьстай хүнд тохирно. 24 цагт тав болон түүнээс дээш удаа цэвэрлэх нь арьсыг хуурайшуулж болзошгүй. Нөгөө талаас нүүрээ удаан хугацаагаар цэвэрлэхгүй бол арьс бохирдож, батга гарч, үрэвсэл үүснэ.
-    Арьсныхаа төрөлд тохирсон нүүр цэвэрлэгч хэрэглэх. Саван бүү хэрэглэ. Учир нь саван арьсыг хуурайшуулж, арьсны бүтцийг гэмтээж болзошгүй. Түүнээс гадна хэрэв та хуурай арьстай бол найрлагандаа ургамлын ханд агуулсан тоник хэрэглээрэй. Харин тослог, эсвэл эмзэг арьстай бол үнэр оруулагч, будагч бодис бага орсон цэвэрлэгч сонгох хэрэгтэй.

-    Гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна өөрийн гараар бэлтгэсэн цэвэрлэгчийг хэрэглэж үзээрэй. Шинэ ногоо, тухайлбал, өргөс хэмх, нимбэгний шүүстэй бүлээн усаар нүүрээ угаахад арьсны өнгө сэргэж, цайрна.
-    Нүүрээ угаахдаа зөвхөн бүлээн ус хэрэглэ. Халуун ус арьсыг хуурайшуулна, харин хүйтэн ус арьсанд хуримтлагдсан өөх тосыг бүрэн цэвэрлэхгүй.
-    Хэрэв та порлоноор нүүрээ угаадаг бол түүнийгээ тогтмол угааж, цэвэрлэж, сард нэг удаа сольж байгаарай. Порлонд наалдсан тоос, элдэв нян таныг арьсыг бохирдуулахаас гадна үрэвсэл үүсгэж ч болзошгүй.
-    Нүүрээ цэвэрлэхийн өмнө гараа сайтар угаа. Ялангуяа таны нүүр батгатай бол бохир гараа нүүрэндээ хүргэхийг хатуу цээрлэ.

-    Нүүрээ бүлээн усаар булхсаны дараа гарынхаа үзүүрт цэвэрлэгчээ түрхэнэ. Духнаасаа чихний уг руу, нүднийхээ эргэн тойрныг хөнгөхөн илэх маягаар цэвэрлэгчээ түрх. Гэхдээ чанга дарж, үрж болохгүй. Ингэж массаж хийснээр цусны эргэлт сайжирч, арьсны үхэжсэн эд эсийг гуужуулна. Ингэснийхээ дараа нүүрээ бүлээн усаар угаа.
-    Нүүрний алчуур зөөлөн, цэвэрхэн байх ёстой. Нүүрээ арчихынхаа өмнө алчуураа үл ялиг норгоход гэмгүй. Нүүрээ хаттал, тэр тусмаа үрж, дарж арчиж болохгүй.
-    Нүүрээ угаасныхаа дараа чийгшүүлэгч тоник заавар түрхээрэй.
-    Долоо, эсвэл 14  хоногт нэг удаа гуужуулагч хэрэглэ. Гуужуулагч ойр ойрхон хэрэглэвэл арьс гэмтэж, улайхаас гадна үрчлээтэх болно.

чехла на айфон 6femal escorts


Арьс цэвэрлэх алтан дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex