Ажил хэрэгч хувцаслахад учир бий

Энэ жилийн хувцасны гоёо ямар байх бол гэхээр юун түрүүнд чөлөөт эс­вэл гадуур хувцас бодогд­дог. Тэгвэл чөлөөт гэхээс илүүтэй ажил хэрэгч хув­цасны энэ жилийн загвар, өнгө ямар байх талаар дизайнер Д.Алтан­цэцэг, Ч.От­гонбаяр, А.Даш­дэ­лэг нар ингэж зөвлөж байна.

pencil4
Ер нь хүний өмссөн хув­цас нь хэл яриа, дохио зангаа, зан араншингийн адил уг хү­ний тухай бодит мэ­дээллийг өгдөг. Нөгөө­тэйгүүр, таны нийгэмд гүйцэт­гэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, бэл бэл­чинг ч хув­цаслалт тань ха­руулдаг тул өөртөө илүү анхаарал тавих хэрэгтэй болох нь. Энэ жи­лийн хувьд хувцас загварт 70-аад оны үе эргэж ирснийг дизайнерууд хэлж байна. Тиймээс том захтай пальто, цамц, цув нь энэ оны моодны ерөнхий чиглэл байх юм.
Харин ажил хэргийн ер­төнцөд ажлын байр болон албан тушаалын өрсөлдөөн үргэлжилсээр бай­даг гэж үздэг. Энэ өр­сөлдөөнд мэдлэг боловсрол, чадвар ухаантай нь ялах ч ажил хэрэгч хув­цаслалт үүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн хамгийн чухал нь гэж үздэг байна. Ер нь эмэг­тэйчүүдийн ажил хэрэгч хувц­сыг дотор нь сонгодог, чөлөөт гэж ан­гилдаг аж. Дугуй захтай хос­лол бүсгүйчүүдийг эмэг­тэй­лэг харагдуулах бөгөөд энэ нь сонгодог загварт баг­тана. Харин сонгодгийг до­тор нь өдөр тутмынх, гоёлынх гэж ангилна. Хэрэв танд таалагд­сан, худалдан авах гэж байгаа хослол тань нэг талдаа товч­той.
Товч хоорондын зай 10-15 см бол өдөр тутмынх гэж ойлгож болно. Харин тайл­тай, товчны зай дээр дурд­санаас ойрхон бол гоёлын хослол гэж үзэх боломжтой юм. Эмэгтэй­чүүд хослолоо банзалтай хослуулсан тохиол­долд л ажил хэрэгч хувцас­лалтад тооцогддог гэнэ. Харин өмд­тэй хослуулсан тохиол­долд энэ нь чөлөөт хувцас­лалтад тооцогддог ажээ. Мөн ажил хэрэгч бүсгүйчүүд хумсаа урт ургуулж засах биш харин эсрэгээр нь богино дугуй засвал илүү зохимжтой гэсэн шүү.
Өнгийг биеийн харьцаанд тохируулж сонгох хэрэгтэй. Өндөр нуруулаг охид, бүс­гүйчүүдэд том хээ, сул чө­лөөтэй нэхээстэй хувцас илүү зохидог бол намхан нуруутай эмэгтэйчүүд “баг­ваахай” загварын ханцуйтай цамц, даашинз, урт шуу­магтай өмд, энгийн жижиг хээтэй хувцсыг сонгоорой. Мөн жин нэмж буй бүсгүй­чүүдийн хувьд дээ­рээс доош чиглэсэн шулуун судал­тай хувцас илүү зо­химжтой юм. Энэ нь таныг гоолиг ха­раг­дахад тус болно. Жин багатай туранхай эмэг­тэй­чүүд бие галбирыг дугариг харагдуу­лах хувцас сонгох хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэл­бэл, хөнд­лөн хээтэй цамц өргөн өмд илүү зохимжтой байх нь.
Тэгвэл эрчүүдийн ажил хэрэгч хувцасны загвар энэ онд ямар байх талаар сонир­хуулъя. Эрчүүдийн хувьд хар, гүн цэнхэр, саарал гэсэн гурван өнгийн хослол­той байх нь чухал гэж загвар зохион бү­тээг­чид үзжээ. Одоо­гоор дэл­хийн загварын ертөнцөд эд­гээрээс гүн цэн­хэр өнгөтэй нь илүү ноёрхож, эрэлт хэрэг­цээтэй байгаа юм байна. Тэдний хэлж буйгаар, улстөрч болон бизнес эрх­лэгч­дийн хувьд аль болох хар өнгийн хослол өмсөхөөс тат­галзах хэрэгтэй гэж байна. Ийм өн­гөтэй хослолыг ёсло­лын арга хэмжээнд өмсөх зориулалт­тай учраас гэрээ хэлэлцээр, аливаа уулзалтын үеэр өм­сөхөд тохиромжгүй гэнэ. Саарал болон бусад өнгийн бас шоотой хос­лолыг өдөр тутамд өмсөхөд илүү зо­химжтой юм.
Дизайнерууд нэгэн зүй­лийг охид бүсгүйчүүдэд он­гой­лон захисан нь шилэн оймс юм. Ажил хэрэгч хув­цаслалтад төрөл бүрийн хээ бүхий шилэн оймс өмсөхийг бүдүүлэгт тооцдог байна. Тиймээс завсрын бараан өнгөтэйг нь зохицуулж өм­сөөрэй. Нөгөөтэйгүүр биеийн өнгөтэй шилэн оймс энгийнд тооцогддог тул хичнээн ча­нартай гутал хувцас өмссөн ч үнэ цэнийг нь алдагдуулдаг гэнэ. Манай охид бүс­гүй­чүүдийн ихэнх нь гутал, цүнх, бээлий, малгайгаагаа хос­луулдаг. Ингэж хувцасла­хыг загварынхан Франц хув­цаслалт гэж нэрлэдэг. Энэхүү Франц хувцаслалт дэлхийд хамгийн их тархсанаараа онцлогтой. Харин зөвхөн гу­тал ороолтны өнгийг хослуу­ла­хыг Америк загвар гэж нэр­лэ­дэг гэсэн. Тэгвэл бүсэл­хий­нээс доогуур буюу богино бан­зал, бүс, гутал, цүнхний өнгийг хослуулах нь Азийнх­ны заг­вар гэж тодорхойлсон байдаг аж. “Ирсэн гийчинг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэсэн ардын зүйр үг байдаг. Сонирхуулахад, XIV-XV зуу­ны үед Английн пар­ламентаас нийгмийн давхар­га бүрт зо­риулсан хувцсыг зааж тогтоо­сон бөгөөд доод ангийн хүн дээд ангийн хүний хувц­сыг өмсвөл тор­гож хувц­сыг нь хураах хууль гаргаж бай­жээ. Мөн 1000 ам.долла­раас бага цалинтай хүний эхнэр торгон алчуур зүүхийг хориг­лодог байсан гэнэ. Тэг­вэл манай улсад XVII зууны үед “Халх журам” хэ­мээх хууль цаазын бичигт харц хүн яз­гууртны бо­лон санваартны хувцсыг дур мэдэн өмсвөл эд хөрөн­гийн байдлаас нь шалт­гаалан бод, бо­гоор торгох, биеэр эд­лүү­лэх ял хүлээл­гэ­дэг бай­жээ.

Нэрийн хуудас таныг танилцуулах ном байж болно
Ажил хэрэгч харилцааны явцад өдөр тутам хэрэглэгд­дэг онцгой ач холбогдолтой зүйл бол нэрийн хуудас. Сүүлийн жилүүдэд ажил хэ­рэгч хүмүүсийн хүрээнд нэрийн хуудсыг албаны тө­дийгүй албан бус харилцаанд өргөн ашиглах болсон байна. Нэрийн хуудас нь таны овог нэр, албан тушаал, ажлын чиглэл, албан хаяг зэргийг мэдээлэхээс гадна баяр хүр­гэх, эмгэнэл илэрхийлэх, хаяг өөрчлөгдөх зэрэг бусад нэ­мэлт мэдээлэл хүргэх бо­лолцоог олгодог. Нөгөөтэй­гүүр, тухайн компанийн тө­лөөлөл, хүний имижийн нэг хэсэг болдог онцлогтой. Нэ­рийн хуудасны стандарт хэм­жээнээс гадна нимгэн зузаан, цаасны чанар нь их чухал. Хэт зузаан эсвэл нимгэн байх нь тохиромжгүй. Тухайн хү­ний нэрийн хуудасны бичиг­лэлээс гадна өнгө үзэмж нь компанийн тухай ойлгол­тыг өгч байдаг аж.
Хэмжээний хувьд гол тө­лөв 5х9 хэмжээтэй байх нэ­рийн хуудсыг эрэгтэй, эмэг­тэй гэж ангилдаг. Эрчүүдийнх дөрвөлжин өнцөгтэй, охид бүсгүйчүүдийнх дугуй өнцөг­тэй байдгаараа ялгаатай юм.
Бэлэг дурсгал, цэцэг, альбом, ном, сонин, сэтгүүл, театрын үзвэрийн тасалбар, фо­то зураг илгээхдээ нэрийн хуудсыг хамт явуулдаг.
Шуудан, элчээр илгээж буй нэрийн хуудсыг тусгай дугтуйд хийж, хүлээн авагч хүнийхээ овог нэр, албан тушаалыг гараар буюу бич­гийн машинаар цэвэрхэн бич­нэ. Ийм хэлбэрээр хүргэж байгаа нэрийн хуудсыг ну­галж тэмдэглэдэггүй, товч хэдэн үг бичих нь зүйтэй.
Нэрийн хуудсыг хэрэглэх явцад олон улсын хэмжээнд мөрддөг онцгой дүрэм байдаг.
Тухайлбал, нэрийн хууд­саа үлдээх явдал юм. Та­нилцах уулзалт ярианы дараа албан тушаал, зэрэг дэвээр багатай хүн нь нэрийн хууд­саа үлдээнэ. Ижил зэрэг дэв­тэй хүмүүсийн аль насаар бага нь нэрийн хуудсаа үл­дээнэ. Ганц бие эрэгтэй хү­ний гэрт эмэгтэй хүн нэрийн хуудсаа орхидоггүй. Эмэгтэй хүнтэй танилцсан эрэгтэй хүн нэрийн хуудсаа тэр эмэгтэй­гээс гадна нөхөртэй бол (танихгүй байсан ч хамаагүй) түүнд бас өгөх ёстой. Нэрийн хуудасны үс­гийн шрифт ямар ч байж болох ч муу чанарын цаас, ердийн хэрэглээний хэвлэх маши­наар буюу прин­терээр хэв­лэсэн нэрийн хууд­сыг хэ­рэглэдэггүй.
Ажил хэрэгч хүмүүсийн нэрийн хуудасны цаасны өнгө цагаан байх ёстой ч сүүлийн үед нэрийн хуудсанд алт, мөн­гөн, хар, улаан, ягаан гээд бүхий л өнгийг чөлөөтэй ашиг­лах болжээ. Нэрийн хуу­дас нь таныг танилцуулах бяцхан ном байж болно. Түү­нийгээ хэр зэрэг үр бүтээлтэй ашиг­лах нь таны санаачилгаас хамаарна. Товчхондоо, ажил хэрэгч хүний нэ­рийн хуудас тогтсон нэг заг­вартай байхаас гадна сайн чанарын цаасан дээр хэв­лэгд­сэн байх ёстой. Танд сануулахад, хэн нэгэн­тэй танилцахдаа нэрийн хууд­саа зөв харуулж өгөхөө бүү мартаарай. Харин өөрөө хүнээс нэрийн хуудсыг нь авсан бол цүнх эсвэл дэвт­рийн завсарт бүү хийгээрэй. Энэ нь хамгийн бүдүүлэгт тооцогддог гэсэн шүү.

аквапарк аквалооprivate escort in dubai


Ажил хэрэгч хувцаслахад учир бий
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.