“Andra Model Management” агентлагийн Ерөнхий захирал мисс Х.Бадамгэрэл “Mixx” түргэн хоолны газар хоёрын дунд бяцхан үл ойголцол үүссэн аж.
Учир нь 6000 хувь хэвлэгдэж, үнэгүй тараагддаг “Mixx” түргэн хоолны газрын энэхүү үйлдэлд мисс бүсгүйн дургүйцлийг хүргэж байгаа аж. Тиймээс уг компаныг яаралтай холбоо барихыг хүссэн бөгөөд шүүхийн байгууллагад хандах бодолтой байгаа гэнэ.
Мисс бүсгүйн эгдүүцлийгхүргэх болсон шалтгаан нь “Мixx” түргэн хоолыг захиалсан хэрэглэгчдэд үнэгүй хүрдэг сэтгүүлд мисс Х.Бадамгэрэлийн хоёр жилийн өмнө авахуулсан зургийг зөвшөөрөлгүй тавьж , өгөөгүй ярилцлагыг өгсөн мэтээр гаргасан байна. Үүгээр ч зогсохгүй оюуны өмч бүхий гэрэл зургийг нь компанид ашигтай хэлбэрээр зассан байна.
“Mixx” түргэн хоолны газрын хийсэн энэхүү үйлдэл нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл бөгөөд хэрэглэгчээ төөрөгдүүлж, хууран мэхэлсэн үйлдэл гэж үзэж байгаа аж.