Г.Золцэцэг: Холливудын жүжигчин миний загварыг сурталчилна

Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг эх орноо төлөөлөн Нью-Йоркийн “Mercedes Benz New York fashion week” загварын долоо хоногт өнгөрсөн хоёрдугаар сард оролцоод ирсэн билээ. Тэрбээр ийнхүү хоёр дахь удаагаа Нью-Йоркийн загварын долоо хоногт өөрийн Катя Зол брэндийг толилуулан эх орныхоо нэрийг гаргаад ирсэн юм.

8443d7dcc4da0a4dbig

Монгол брэндийг дэлхийн тайзнаа гаргах үүд хаалгыг нээсэн түүний загварууд гадаадын үзэгчдийг гайхшруулсан. 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй яваад ирсэн түүний багийнхан шоуны загвар бүрийг үзэгчид алга ташин угтан авч хүн бүр л тайзны ард орох хүсэлтэй байсан тухай дуулгасан юм.

Түүний загварын шоуны тухай “VOA”  буюу “Voice Of America” сайтад “Нью-Йоркийн загварын 7 хоногийн алтан гялбаа”  хэмээн гарчиглан бичсэн бол  www.examiner.com сайтад Катя Золын загварын шоуны тухай  “Загвар өмсөгчдийн нүүр будалт нь этгээд чамингийн дээр эртний овог аймгийн элэменттэй байв. Бидний мэдэх эртний овог аймгийн будалт догшин хэрцгий харагдуулах санаа агуулсан байдаг бол эдгээр загвар өмсөгчдөд дээрх будалт нь зөөлөн солонгорсон байсан ба тиймдээ ч этгээд чамин харагдуулж чаджээ. Загвар өмсөгчидийн үсний хувьд доод хэсгийг эртний аймгийн төрлийн боолтоор боож үлдсэн хэсгийг жирийн сүлжээсээр сүлжжээ. Тэдний зүүлт чимэг нь энэхүү классик үсний засалтийг үнэхээр дэгжин харагдуулж өгчээ” хэмээн нүүр будалт, үсний засалтуудыг нь онцлон бичжээ.

Ингээд загвар зохион бүтээгч Катя Золтой уулзан сонин сайхан үйл явдлаар дүүрэн өрнөсөн Нью-Йоркийн загварын шоу болон энэ зуны загварын чиг хандлагын талаар ярилцлаа.

-Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог томоохон тайзан дээр бүтээлээ танилцуулаад ирлээ. Хүссэн үр дүндээ хүрч чадсан уу?
-Яг үнэндээ энэ удаагийн шоуны үр дүнг ийм өндөр байна гэж төсөөлөөгүй шүү. Олон жилийн түүхтэй тайзан дээр бидний үзүүлсэн загвар арай өөр өнгө төрхийг харуулсан учраас үзэгчдийн хүлээж авах нь хүртэл өөр байлаа. 1000 гаруй суудалтай цэнгэлдэх хүрээлэн дүүрсэн шүү. Манай загваруудыг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид алга ташин хүлээн авсан. Энэ удагийн шоу маань театрчилсан тоглолт хэлбэрээр хүрсэн учраас монголын нугараач тэр тусмаа эрэгтэй нугараачийг тайзнаа нугарахыг харж, уртын дууг маань амьдаар дуулахыг сонсоод хүмүүс их гайхсан. Манай шоуны нүүр будалт, үс засалт, урлагийн үзүүлбэр, загвардууд бүгд нэгэн цогц болж үзэгчдийг алмайруулж чадсан. Хамгийн гол нь уран дархан, үйлдвэрлэгчид нэгдэж загвар өмсөгч, дизайнер, үсчин, нүүр будагч, урлагийн үзүүлбэр хийх уран бүтээлчид, үйл явдлын менежертэй бүтэн багаараа явсан нь загвараа амжилттай үзүүлэх гол үндэс боллоо.

-Шинэхэн коллекцио дэл­хийн хэмжээний тайзан дээр гарах тэр мөчид ямар санагдаж байсан бэ?
-Маш их сандарсан. Загвартаа хамаг анхаарлаа төвлөрүүлээд өөрийгөө ч анхаарч чадаагүй. Тайзан дээр гараад яах билээ гэдгээ ч мэдэхээ байтлаа сандарсан. Гэхдээ шоуны дараа манай тайзны ард олон хүн өөрийн биеэр орж ирэн бидэнд баяр хүргэн тэнд цугласан. Үзэгчдийн сэтгэгдэл надад маш их урам өгсөн.

-Коллекцийнхоо онц­логийн талаар яриач?
-Бүх загвартаа баримталсан ганц зүйл бол цэвэр байгалийн бүтээгдэхүүн, материалын сонголт байлаа. Тиймээс бүтээгдэхүүнүүдээ байгалийнхаар нь байлгах гэж их хичээсэн. Мөн амьтанд ээлтэй загвар хийх тал дээр анхаарсан. Ангийн үс оруулж болох байсан ч үүнээс татгалзаж, амьтдын биеийг хөнгөлөнгөө гаргаж авдаг түүхий эдийг буюу сарлагийн хөөвөр, ноос ашигласан нь коллекцийн маань онцлог. Ноолуур, торго, арьс, шир нэхий, сарлагийн хөөврөөр загваруудаа урласан.

-Дэлхийн загварын төв болсон томоохон хотуудад улирал бүр л шоу зохион байгуулдаг. Нью-Йоркийнх юугаараа онцлог юм бэ?

-Тэнд Холливуд байна. Дэлхийн загварыг тодорхойлогчид тэнд л амьдарч байна шүү дээ. Асар том зах зээл бас олон жилийн түүх. Бидний мэддэг бүх л алдартай брэнд тэнд шоугаа зохион байгуулна. Мэдээж худалдаагаа ч хийнэ. Энэ удаа бидэнд дэлгүүр байгаагүй нь нэг дутагдал болсон ч цаашид алхам алхмаар урагшилна. Дараагийн шоунуудаа ч энэ тухай төлөвлөсөн зүйлс бий.

-Загварын голлох төвд коллекцио дэлгээд ирсэн хүнээс нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нь . Нью-Йоркийн залуусын хувцаслалт загварын тухай сонирхуулахгүй юу. Мөн энэ зуны загварын чиг хандлагад ямар загварууд зонхилж байна?- Нью-Йоркийн залуус чөлөөт, энгийн загвараар хувцасладаг юм билээ. Мэдээж залуус брэнд хөөлгүй яахав. Тэнд загварын шоугаа дэлгэсэн ч биднийг байх хугацаанд болсон бүх шоуг үзэж амжаагүй ээ. Энэ зуны загварыг өнгөрсөн жилийн хавар, зуны загваруудаад хэдийнээ тодорхойлсон. Тэдгээр загваруудын өнгөний хувьд голдуу хурц өнгийг сүүн хэлбэрт уусгасан завсрын өнгө юм уу эсвэл цэнхэр гэх мэт тод өнгө зонхилж байсан.  Энэ хавар, зун сул загварууд мода болж байгаа. Тиймээс сүүлийн үед биед эвтэйхэн, бариу биш, сул загварууд эрэлттэй байгаа. Ер нь, хүн бүрийн мэдрэмж өөр. Түүнийгээ хувцаслалт гадаад төрхөөрөө илэрхийлдэг. Тэгэхээр заавал ямар нэг зүйлд баригдаж, загварын чиг хандлагыг дагах гэсний хэрэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө л байх нь чухал.

-Та бүхнийг Нью-Йоркийн тайзан дээр гарч байхад энд маш олон хүн дэмжиж байсны нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Дэмжин твиттертээ жиргэсэн. Түүнтэй уулзсан гэж сонссон. Энэ тухай тодруулахгүй юу?
-Ирээд манай багийнхан Ерөнхийлөгчтэй уулзаж, бүх ажлаа тайлагнасан. Цаашид Монгол брэндийг дэлхийн тайзнаа гаргах ажлыг маань Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авахаар амласан.

-Сайны хажуугаар саар хэл ам гарсан. Танай багийг их мөнгө аваад явсан тухай яриа гарсан?
-Хэн нэгнээс зүгээр мөнгө төгрөг авсан явдал байхгүй. Найзуудын маань санаачилгаар байгуулсан “Дэлхийд нэртэй Монгол” ТББ энэ удаагийн шоуны арга хэмжээг хариуцан ажилласан юм. Бид олон ивээн тэтгэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, дэмжлэг авсан. Тэр үнийн дүндээ таарсан ажлыг нь ч хийж өгнө.

-Монголын дизайнерууд Нью-Йорк, Токио гээд дэлхийн загварын төвүүдэд коллекцоо дэлгэж байгаа нь дэлхийд Монгол брэнд гарах эхний алхам гэж харж хүлээж байгаа. Дараагийн алхам юу байх бол?
-Дэлхийн том тайзан дээр загвараа танилцуулж л байгаа бол ядаж дэлгүүрээ нээх ёстой юм байна. Миний загвар үнэхээр таалагдсан үзэгчид бол ирээд шууд л танай дэлгүүр хаана вэ гэж асуух юм билээ. Тайзан дээр ганцхан удаа гарснаар 100 хувь хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм биш. Энэ удаа бид олон улсын тайзан дээр өвөл, намрын загвар үзүүлсэн бол цаашид зун, хаврын загвараар оролцож, дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлолцох болно. Үүнээс илүү юу хийж чаддагийг чинь хармаар байна гэсэн санал бидэнд их ирсэн. Тиймээс бид цаашид маш өндөр зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй ажиллах хэрэг­тэй. Монголынхоо түүхий эд, ноос ноолуур, уран дархны хийц зэргийг нэгтгэж брэнд болгоод дотооддоо үйлд­вэрлэлээ явуулж, дэлхийн зах зээлд дэлгүүр нээгээд, хилийн чанадад гаргавал бид илүү хөгжинө. Монголын олон дизайнер энэ чиглэлээр яваасай, хөгжөөсэй, өөрс­дийгөө таниулан гаргаж ирээсэй гэж хүсч байна. Бид түүхий эдээ бүтээгдэхүүн болгоод өндөр үнээр гадаадын зах зээлд гаргаж чадах юм бол эх орондоо хөрөнгө оруулалт татна. Ийм л зорилготой ажиллаж байгаа. Манай шоуны тухай мэдээллүүд “BBC”, “The Washington Post”, “VOA” зэрэг олон сайт, сэтгүүлд гарсан.

-Дэлхийн хамгийн анхны супер модель хэмээн алдаршсан Жанес Дикенсон шоуг тань ирж үзэн даашинз худалдаж авсан гэж дуулсан?

-Дэлхийн хамгийн анхны супер модель хэмээн алдаршсан Жанес Дикенсон болон Холливудын жүжигчин Кэти Кэссиди зэрэг олон одод манай шоуг ирж үзсэн. Урд эгнээнд сууж байсан үзэгчид шоу дуусмагц тайзны ард орж ирээд, баяр хүргэж байлаа. Энэ үеэр Жанес Дикенсон миний коллециос нэг хувцас худалдан авсан. Ноолууран даашинзыг нэхий хүрэмтэй хослуулан сонгож авсан. Мөн жүжигчин Кэти Кэссиди мэйл илгээн Оскарын шагнал гардуулах ёслолд миний загвараас өмсөхийг хүссэн. Даанч тухайн үед бид Нью-Йоркт байгаагүй АНУ-аас буцсан байсан. Тиймээс цаг хугацааны хувьд амжаагүй учраас уучлалт гуйн дараа хүссэн загварыг нь урлаж өгөхөөр болсон. Тиймээс түүний сонирхсон даашинзыг яг өөрийнх нь хэмжээгээр хийгээд явуулах гэж байгаа. Тэрээр цаашид ёслолын арга хэмжээнүүдэд оролцохдоо миний загвараас өмсч, брэндийг маань сурталчилж өгнө гэж амласан шүү.

Эх сурвалж: Eagle.mnчехлы для iphone 5 sdubai escorts directory


Г.Золцэцэг: Холливудын жүжигчин миний загварыг сурталчилна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.