Нялх болон бага насны хүүхдүүд маш сониуч байдаг. Тэд унтахаас бусад цагийг шинэ зүйл сурахад зориулна. Эргэн тойронд байгаа бүхнийг авч, амандаа хийж, барьж байж санаа нь амардаг. Тиймээс залуу эцэг эхчүүдэд хүүхдийн аюулгүй байдалд тустай зөвлөгөө хүргэе.br> Юуны түрүүнд хүүхэдтэйгээ байнга хамт байх нь түүнийг хамгаалах хамгийн сайн арга гэдгийг сануулъя.
-Цахилгаан хэрэгслийг залгаатай орхиж болохгүй.
-Хатуу шал болон хурц өнцөгтэй тавилга зэргийг зөөлөн, хуванцар эдээр бүр.
-Халуун саваа 45 градусаас бага халуунтай цай /ус/-тай байлга.
-Хүүхдээ нэг гартаа тэвэрч байхдаа нөгөө гартаа халуун зүйл барьж явахгүй байх хэрэгтэй.
-Хүүхдийн сүү эсвэл савтай хоолыг шарах шүүгээнд халаахаас зайлсхий.
-Хоолоо халуун тогоотой нь бус харин өөр саванд гаргаж бай.
-Гал тогооны өрөөндөө гал унтраагчтай байх нь гэнэтийн аюулаас хамгаална.
-Угаалгын нунтаг, гялгар тор, хутга, шүдэнз, цэвэрлэгээний бодис зэргийг хүүхэд хүрэхгүй, эсвэл онгойлгож чадахааргүй цоожтой газарт хийгээрэй.