Сайн хань сайхан амьдрал хайрладаг

Гэр бүлээ бат бэх, амьдралаа аз жаргалтай байлгахын тулд хосууд бие махбод төдийгүй сэтгэл санааны хувьд ч зохицсон байх ёстой. Хамтын амьдралд хүссэн хүсээгүй олон асуудалтай тулгардаг. Үүний нэг нь хүний темперамент юм. Темпераментийг өөрчилж болохгүй. Темперамент нь дөрвөн төрөл байдаг. Гэхдээ темперамент нь гол төлөв хосолсон байдаг. Тэгэхээр доорх темпераментүүдээс аль нь таны ханьтай тохирч байгаагаар түүний зан чанарыг судлаарай.

МЕЛАИХОЛИК

Гомдолтой маш эмзэг хүмүүс. Намуухан дуутай, амьдралын тааламжгүй явдал, азгүйтэл, бүтэлгүйтэл, өөрийн алдаа дутагдал зэргээ маш эмзэгээр хүлээн авдаг. Улирч өнгөрсөн үеийнхээ дурсамжинд дуртай. Харин ирээдүйн тухай бодох дургүй. Учир нь, энэ нь түүнд түгшүүр, айдас төрүүлдэг. Амьдралд тохиолдсон зовлон, гуниг гутрал, азгүйтэл өвчин эмгэгийнхээ талаар гомдоллох нь их. Гэр бүлийн аливаа маргааныг маш эмзэг хүлээн авдаг. Ялангуяа ханийхаа хайхрамжгүй байдал, хатуу ширүүн үг, эвгүй үйл хөдлөл, халамж анхаарал зэргийг маш эмзэгээр тусгаж авдаг.

ФЛЕГМАТИК

Энэ төрлийн хүмүүс их тайван амгалан зантай байдаг. Амьдралын ээдрээ төвөгтэй байдалд ч элдэв зан гаргалгүй тайван байдлаа хадгалж чаддаг. Ганц гэм нь дотроо их шаналдаг. Түүнийгээ ил гаргадаггүй. Маш хуучинсаг үзэлтэй гэхэд болно. Өөрийн нэгэнт тогтсон дадал зуршлаа бараг өөрчилдөггүй. Найз нөхөд цөөнтэй. Хүмүүстэй төдийлөн нийцтэй биш. Хамгийн сайн тал нь гэвэл ханьдаа маш үнэнчээр ханддаг. Тэд их хөдөлмөрч. Зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэдэг. Нэг гэм нь зожигдуу. Ханьтайгаа маргалдах үедээ ч тайван байдлаа алддаггүй. Гэхдээ гомдлоо маш удаан мартдаг.

ХЛОРИК

Маш дайчин шаргуу, хурдан сэтгэж түүнээ ажил хэрэг болгож чаддаг хүмүүс энэ бүлэгт хамаарагддаг. Тэд ханьдаа халамжтай. Харамсалтай нь тэдний энэ зан чанар нь тийм ч тогтвортой бус. Заримдаа маш тэвчээргүй байдал гаргана. Зан нь огцом хувран өөрчилөгдөх нь ч бий. Өөрийгөө хянах чадвар султай. Зорьсондоо хүрэхийн тулд яахаас ч буцдаггүй. Бодол санаа нь маш хурдан хувирч өөрчлөгддөг тул яах гээд байгаа нь мэдэгддэггүй, Дүрэлзтэл уурлаж амархан мартдаг. Бас үнэн сэтгэлээс уучлалт гуйдаг. Энэ тогтворгүй зан байдал нь гэр бүлийн маргаан гарах эх үүсвэр болдог.

САНГВИНИК

Тэд эрч хүчтэй хэдий ч тайван амгалан хүмүүс. Зохицон ажиллах чадвар сайтай. Маш хичээнгүй. Хөдөлмөрч, гэрийн ажилд идэвхтэй оролцдог. Хамтран нэн тааламжтай хүмүүс. Өөртөө итгэлтэй байж чаддаг. Хүнтэй амархан танилцдаг. Бусадтай нийцтэй. Амархан гомдоод байдаггүй. Хошин шогийн мэдрэмжтэй. Ер нь л баяр баясгалантай хүмүүс. Өнгөрсөн болон ирээдүйнхээ талаар бодох дургүй. Өнөөдрөөр л бүгдийг ойлгож амьдардаг. Гэр бүлийн хэрүүл хийдэггүй. Ханиа гомдохыг хүсдэггүй гээд сайн чанарууд олон бий.

Э.Наранчимэг MASSаквалооdubaiescort


Сайн хань сайхан амьдрал хайрладаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex