“Маск” продакшны үүсгэн байгуулагч, нэр нүүр нь болсон жүжигчдийн нэг бол М.Баярмагнай. Түүнийг амьдрал дээрээ ч гэсэн ил цагаан яриатай, хүнд тусархуу нэгэн гэдэг. Дандаа л хүн инээлгээд, өөрөө ч маасайгаад явж байдаг тэрээр саяхан “Бурхан өршөөг” эмгэнэлт инээдмийн уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн байна. Кинонд үзэгчдийн мэдэх Баярмагнайгаас тэс өөр хүн гарах гэнэ. Уг кинонд төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан байгаа шударга бус үйл явдлыг шүүмжлэн харуулахыг зорьсон аж. Кино ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр болжээ.
Д.Отгон www.secret.mn