Тэрбээр 6 настайгаасаа өөрийгөө охин гэж мэдрэх болсон гэнэ. Жина 15 нас хүрээд хүйс солих мэс засал хийлгэхээр шийджээ.
Энэ үед тэр жил бүр явагддаг транссексуал хүмүүсийн шоунд оролцож, түрүүлэн титэм гардан авсан аж. Ингээд тэр 17 настайдаа АНУ-д очиж, хүйсээ солиулах мэс засал хийлгэн шинэ нэр, хүйсээ бичүүлсэн паспорттой болов.
Жина загвар өмсөгчөөр ажиллаж, улмаар Нью-Йоркийн “Next Model Management” агентлагт ажилд орлоо. Энд тэр ажлын маш олон санал хүлээн авах болжээ. Гэвч тэр өөрийн жинхэнэ нэр, хүйсийг нууцалсаар байсан аж.
Харин одоо Росеро улстөрөөр оролдох болж, улмаар хүйсээ өөрчилсөн хүмүүсийн эрхийн төлөө тэмцэж эхэлжээ. Жина Росеро ирээдүйд НҮБ-ын анхны транссексуал элч болохыг мөрөөддөг гэнэ.