Урам хугарсан, ажиллах ямар ч эрч хүчгүй үе хүнд тохиолддог. Харин энэ үед янз бүрээр л тэр байдлаасаа гарахыг хичээдэг. Тэгвэл одоо хоол хүнсний зүйлээр сэтгэлээ сэргээх нэгэн аргыг зөвлөе:
-Сэтгэл шаналсан үед тайтгаруулах хоол идэх нь зүйтэй. Тухайлбал шөл, гурилтай хоол, сүүтэй будаа гэх мэт
-Уурлаж байгаа үед эрдэнэ шиш, шоколад ид
– Өөртөө итгэх итгэл алдарсан үед халуун, гашуун хоол ид
– Цухалдах үед зайрмаг идэх нь маш тустай
-Догдолж баярласан үед чихэр, жигнэмэг зэрэг гурилан амттан ид
-Сандарч бачимдсан үед төмс, талх зэрэг нүүрс усны нийлмэлтэй хоол ид
-Ядарч чилсэн үед газрын самар, хар мах зэрэг уураг ихтэй хоол идвэл зохино.