Хэрэв танай гал тогооны өрөө том, дөрвөлжин бол гал тогооны ширээгээ, цахилгаан зуух, угаалтуур, хөргөгч зэргээ ажлын байрны эсрэг талд байрлуул. Харин гал тогооны өрөө урт бол эсрэгээр ширээ сандал зэргийг ажлын байртай нэг шугаманд үргэлжлүүлэн тавиад хооронд нь цэцэг бүхий тавиураа тусгаарлаж болно.
Том гал тогооны өрөөнд амралтын булан хийж болно. /Холын буланд буйдан тавих зэргээр/ Хоолны ширээг цонхны дэргэд тавьсан нь дээр. Сүүлийн үед хүмүүс гал тогооны өрөөгөө хурц тод өнгөөр будах болж, заримдаа тоосго шиг улаан эсвэл эрээн мяраан зурагтай ханын цаас наах зэргээр. Улаан өнгө өдөөгч үйлчилгээтэй өнгөрөөдөг учраас энэ өрөөний ханыг гэрэлтэй, тайван өнгөөр будсан нь дээр.
Сааралдуу, шаравтар, ногоовтор дэвсгэр дээр хөгжилтэй зураг бүхий хөшиг гал тогооны хэрэгслүүд их аятайхан харагддаг. Хананд хулдаас наах нь бүдүүлэг харагддаг. Харин тод өнгийн хулдаасыг ширээнд дэвсэхэд гоё сайхан харагддаг юм. Ханыг гялалзсан биш бүүдгэр тосон будгаар будвал зүйтэй. Гэрэлтүүлгийн хувьд цахилгаан зуух, угаалтуур дээр тод гэрэл байх ёстой. Дүүжин дээвэр, эсвэл ханын чийдэн өлгөж болно. Хоолны ширээ байдаг хэсэгт харин эсрэгээр зөөлөн бүрхүүлтэй гэрэл ширээ зэрэг хэрэгтэй газруудад байх ёстой.
Орон гэрийн тав тух, тохилог байдал нь өрөөний тавилгаас гадна олон жижиг зүйлсээр илэрхийлэгддэг, хөшиг ханын гэрлүүд, элдэв аар саар чимэглэлүүд чухам гал тогооны өрөөнд л тавиур, цэцгүүд, сав суулга, тод өнгийн чинжүү давсны савууд мөн хуучин тавилга хоорондоо сайхан зохицож харагддаг.
Мэдээж та өөрөө стилиэ зөв сонгох хэрэгтэй. Хэрэв танай нөхөр гарын уртай бол гал тогоог өөрийн хийсэн ширээ сандал зэргээр тохижуулж болно. Харин та өөрөө хөшиг, ширээний бүтээлэг зэргийг оёж хатгаж болох юм. Аар саар жижиг зүйлс хэт их боллоо гэж бүү санаа зов. Тэд ихэднэ гэж байдаггүй юм.
Харин та хоёр гэртээ өөрийн гараар юм хийх дургүй бол өөр орчин стиль санал болгоё.
Гал тогооны өрөөний тавилга тод гялалзсан байж болно. Тод өнгийн хуванцар, сандал, хамгийн сүүлийн үеийн чийдэн, ханын гоё хуанли, хэдэн металл чимэглэлүүд таны өрөөг бусдынхаас эрс ялгаатай болгоно.
Та хүсвэл гал тогооны өрөөндөө зуслан байгуулж болно. Дугуй ширээ, сүлжмэл сандал эсвэл гэгээтэй өнгөтэй сандлууд тавиур, ширээний хатгамал алчуурууд, хөнгөн ширээний бүтээлэг. Ширээний бүтээлэг чийдэнгийн бүрхүүл, цонхны хөшиг хоорондоо өнгө зохицож байх ёстой. Амьд цэцэг, өндөр үнэтэй биш гоё сав суулгууд таны тавлаг гэрийг улам ч чимнэ.