47 настай Шан Жунпенг хэмээх Хятад бүсгүй сүүлийн 10 жил хуримын даашинзнаас өөр хувцас өмсөөгүй гэнэ. Учир нь түүнийг 18 настай байхад гэрээс нь нэгэн хөгшин эр хулгайлан авч явж, хүчээр гэрлэжээ. Тэрээр хүчээр гэрлэсэн хөгшинтэй 15 жилийн турш хамт амьдрахдаа тэр эхнэр биш яг л шоронгийн хоригдол шиг байсан гэнэ.
Шан Жунпенг 15 жилийн дараа нөхрийнхөө гэрээс оргосон бөгөөд Шиан тосгоны нэгэн настай эмэгтэйтэй танилцан тэднийд амьдарч байгаад 2004 онд уг эмэгтэйн төрсөн дүүтэй нь гэрлэсэн байна. Өөрийн хүссэн хүнтэйгээ гэрлэсэн тэрээр амьдралынхаа хамгийн жаргалтай мөч болох хуримын өдрийнхөө хувцасыг хэзээ ч тайлахыг хүсэхгүй аж. Тиймээс л хуримын даашинзаа 10 жилийн турш өмсөж байгаа гэнэ. Шан Жунпенг нь хуримынхаа өдрөөр өмссөн нэг даашинз мөн хуримынхаа дараа уг даашинзтайгаа адилхан гурван даашинзыг өөрөө оёсон гэнэ. Тэрээр уг дөрвөн даашинзаа ээлжлэн өмсдөг бөгөөд өөр хувцас өмсдөггүй аж. Тэр хэлэхдээ: “Миний талаар хүмүүс юу гэж ярих нь надад хамаагүй. Учир нь миний хуримын даашинз бол миний амьдралын нэг хэсэг. Би насан туршдаа хуримын даашинзаа өмсөх болно. Би одоо үнэхээр аз жаргалтай амьдарч байна.” хэмээжээ.