Өндөр өсгийтэй гутал бол эмэгтэйчүүд бидний салшгүй нэг хэсэг мөнөөс мөн.
Өөртөө итгэх итгэлийг өгч, биеийн, өө сэвийг гайхалтай сайн дарж болохоор бид өндөр өсгийтэд хайртай байдаг.
Өдөр өдрөөр өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг загварын ертөнцөд өндөр өсгийт маань мөн л өөрчлөгдөж, өнгө төрхөө шинэчилж байна.
Зурган дээрх шаргал үстэй бүсгүйг Charlotte Olympia гэдэг. Тэр бол гутлын дизайнер. Бүсгүйчүүд бидний өмсөх дуртай уландаа өндөрлөгчтэй туфлийг зохион бүтээсэн ачтан. Түүний нэр хүнд дэлхий дахинд уламч өссөөр байгаа бөгөөд алдартай дуучин, жүжигчид, одод түүний бүтээсэн гутлаар гангарах их дуртай байдаг гэнэ.
Энэ бол Charlotte Olympia-ын бүтээл. Хөнгөн, хөлд эвтэйхэн болохоор хүүхнүүдийн хамгийн дуртай гутлуудын нэг аль хэдийн болсон.
Харин дээрх эмэгтэй бол Boyarde Messenger хэмээх зураач бүсгүй. Боди арт чиглэлээр мэргэшсэн энэ бүсгүй ч бас багагүй алдартай.
Бидний хамгийн гол мэдээлэл болох шинэ загварын туфль, гуталнуудыг эдгээр хүүхнүүд нийлж хийж байгаа юм.
Алтан шаргал өнгийн өндөрлөгч улыг тод өнгийн геометрийн дүрс, олон өнгийн уусгалт, замбараагүй хээтэй хослуулжээ.
Завсрын сул өнгөндээр эмэгтэй хүний нүд, уруул зэргийг энд тэнд нь орууулж өгсөн нь абстракт уран зургийг санагдуулна.
Гутал бүр дээр гараараа зурдаг болохоор дахин давтагдашгүй, ердөө цорын ганц хувь бий болдог гэнэ.
Удахгүй бүх бүсгүйчүүд ийм гутланд дурлах болно гэж тэд дуу нэгтэй баталж байгаа бөгөөд туршилтын үйлдвэрлэл дуусмагц гутлуудаа худалдаанд гаргах гэнэ.
Шарлоттын бас нэгэн гол бүтээл нь яг одоо тренд болоод байгаа мууран плат буюу бидний хэлж заншсанаар балерина юм.
Муурны чих, хамар, нүд, сахал зэргийг тусгаж өгсөн энэ гутал нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган эмэгтэйчүүдэд ихээр таалагдсан нь судалгаагаар батлагджээ.
Ингээд доор энгийн плат гутлыг ийм хэлбэрт яаж оруулах талаар заавар зөвлөгөөг нэмэлтээр орууллаа.