Дэлхийн хамгийн үнэтэй өндөг 8 сая доллараар үнэлэгджээ. Энэхүү өндгийг уран бүтээлч Мэнфред Вайлд хийсэн бөгөөд 1,000 ширхэг очир эрдэнээр өнгөлж, 18 каратын алтаар чимэглэжээ. Мөн өндгөн дотор энх тайвны бэлгэдэл хошуут тагтааг байрлуулсан бөгөөд тагтааг уулын болороор хийжээ. Мөн тагтааны хошууг алтаар хийсэн байна. Уг өндгийг хийхэд бүтэн гурван жил зарцуулсан аж.
Тэрээр уг өндгийг үнэт эдлэл сонирхогч Ваши Доменгез худалдан авч, цуглуулгандаа нэмэрлэсэн байна. Зөвхөн очир эрдэнэ нь дангаараа 2,4 сая долларын үнэ хүрнэ гэж худалдан авагч ярьжээ.