Канадын Квебэк мужийн Гатино хотын Дө л’Иль дунд сургуулийн арваннэгдүгээр ангид суралцдаг монгол охин З.Анударь маргааш тус мужийн амбан захирагчийн шагналыг гардан авахаар болжээ. Онцгой гавьяа байгуулсан хүмүүс, шилдэг ахмадууд, шилдэг залуус гэсэн гурван ангиллаар жилд нэг удаа олгодог энэ нэр хүндтэй шагналын эзнээр дунд сургуулийн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг сурагчийг тодруулдаг бөгөөд монгол хүүхэд анх удаа хүртэж байгаа нь З.Анударь юм.
Тэрбээр сурлага төдийгүй, спорт, хумүүнлэгийн ажилд бусдыгаа хошуучлан оролцсон нь энэ шагналд хүргэсэн гэнэ. Өнөө жил 16 нас хүрч буй З.Анударь 2010, 2011, 2013 онд сургуулийнхаа шилдэг сурагчаар шалгарсан бөгөөд түүний тоглодог сагсан бөмбөгийн баг бүсийн аварга болжээ. Мөн хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог монгол охин сүүлийн хоёр зун дараалан өндөр настан өвчтөнүүдтэй ажилласнаас гадна энэ жил сургуулийнхаа биеийн тамирын танхимын хувцас солих өрөөг засч тохижуулах ажлыг удирдсан бол одоо өвчинд шаналж буй монгол хүүхдүүдэд туслах ажлаа эхлээд байна. Энэ бүх ажлаараа тэрбээр 2013 онд
“Porсеs avenir” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртжээ.
Франц хэлтнүүд суудаг Квеба муж нь Канаддаа газар нутгийн хувь нэг, хүн амынхаа тоогоор хоёрдугаар ордог том муж бөгөөд Их Британийн Хатан хаан нь тус улсад хаанчилдаг тул Канадын тэргүүн амбан захирагч болон мужуудийн захирагч нарыг Их Британийн хатан хааны бие төлөөлөгч гэж үздэг юм.
Б.ХАЛИУН