Г.Уянга: Яг цагаа тулахаар улс төрийн тохиролцоо хийдгээ болих хэрэгтэй

527-139718268912113-26lhkh214700_500x500

УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Улс төрийн хүрээнд халуун сэдэв болоод байгаа сайд нарын “давхар дээл”-ийг дан болгох тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр танай эвслийн бүлгээс завсарлага авчихлаа. Өмнө нь “Шударга ёс” эвслээс энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа мэдэгдэж байсан. Гэтэл одоо яагаад ийм шийдвэр гаргачихав?

-Би тэр хуралд оролцоогүй л дээ. Чуулганы танхимд яваад ортол манайхан байхгүй байсан. Учрыг лавлахаар бүлгийн даргын өрөө рүү ортол бүгд өөдөөс гараад ирсэн. “Яахаар болов” гэтэл “Завсарлага авахаар боллоо” л гэсэн. Ямар учраас гэдгийг нь би сайн ойлгосонгүй. Яг үнэндээ бид өчигдөр /уржигдар/ орой өөр юм ярьж салсан юм.

-Тэр нь юу гэсэн үг вэ. Нэг өдрийн дотор байдал эргэчихэж байгаа юм уу?

-Бид уг нь “давхар дээл”-ийг тайлуулах ёстой гэсэн байр сууринд нэгдсэн юм. Гэтэл эвслийнхэн маань яг шударга ёс, шударга зарчмаа хэрэгжүүлэх болохоор завсарлага авсныг нь гайхаж сууна. Бүлгийн дарга болон бусад гишүүдээс энэ тухай асууя л гэж бодож байна.

-Завсарлага авах зайлшгүй шалтгаан байсан юм болов уу?

-Бидний байр суурь ойлгомжтой байсан. Өмнө нь бүлгийн хурлаараа асуудлыг хэлэлцээд бараг шийдчихсэн байсан. Гэтэл яагаад ингэж байгааг би гайхаж байна. Ер нь яг шударга зүйл хийж хэрэгжүүлэх, иргэдийн төлөө гарцаагүй ажиллах зөв зүйлийг хийхдээ тулахаараа л нэг тохироо хийдэг.

Завсарлага авдаг, нэг юм нь болохоо байдаг, хэнтэй нь ч уулзсан юм. Юу ч болсон юм, ямар ч хор явсан юм. Цаашлаад юунд ч автсан юм иймэрхүү ойлгомжгүй байдал үүсгээд байгаа нь хачирхалтай байна. Ийм жижигхэн улс төрийн наймаа хийж сурсан энэ уур амьсгалд би ерөөсөө дагсахгүй байна. Ерөөсөө юу болсныг ч ойлгосонгүй.

-Тэгэхээр эвслийнхэн завсарлага авсныг бүх хүний байр суурь гэж ойлгож болохгүй нь ээ?

-Манай бүлэг завсарлага авах үед би оролцоогүй. Уг нь санаа бодлоо илэрхийлье гэж бодсон. Гэтэл тийм боломж олдсонгүй.

-Ардын намын бүлгийн зүгээс “Шударга ёс” эвсэл байгаа хэдэн сайдынхаа тоог нэмэх талаар ярьж, барьцаа маягаар завсарлага авчихав уу гэсэн таамаг дэвшүүлж байна. Та ч бас иймэрхүү хандлагатай байх шиг байна?

-Ер нь бол би хэн нэгнийг буруутгахгүй. Гэхдээ Монголын төрд болохгүй байгаа асуудлыг засах. Яг л жинхэнэ суурь шинэчлэл рүүгээ чиглэнгүүт ингээд байдгийг нь гайхаж байна. Би бүлэг завсарлага авах үед байгаагүйгээ дээр хэлсэн. Надад бас эргэлзээ байсан юм. Бид зүгээр “давхар дээл”-ийг нь тайлуулаад хаячихдаг.

Гэтэл үүнийг далимдуулаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хойшлуулах далим болчихвий дээ гэсэн болгоомжлол байсан. Яг энэ асуудалд эрх баригчдаас сайн ам авах ёстой. Тэгэхгүйгээр зүгээр л “Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй” гээд “давхар дээл”-ийг нь тайлуулангуут одоо Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй” гэвэл үүн шиг инээдэмтэй зүйл байхгүй.

Ийм явцуу байдлаар энэ үйл явцыг ашиглах юм биш байгаа гэсэн болгоомжлол надад бий. Үүнийгээ бүлэгтэйгээ хуваалцъя гэж бодсон. Гэтэл бүлгийн шийдвэрт миний оролцоо байгаагүй учраас боломж гарсангүй. Ямартай ч миний хувьд бүлгийн шийдвэртэй 100 хувь санал нэгдэхгүй. Гэхдээ ирэх долоо хоногт хэлэлцэхээр үг хэлэх боломж олдох байх гэж найдаж байна.

- Хууль хэрэгжиж эхлэх хугацааны талаар гишүүдийн байр суурь өөр, өөр байгаа. Таны хувьд хууль хэрэгжих хугацааг ямар байдлаар харж байгаа вэ?

-Батлагдсан цагаасаа хэрэгжээд явах ёстой гэсэн байр суурьтай байгаа.” 2016 он болтол бид нар хууль зөрчиж байя” гэсэн агуулга байж болохгүй шүү дээ. “Давхар дээл”-тэй 17 сайдын хувьд эрх ашгийн зөрчилтэй бол санал хураалтад оролцохгүй байх ёстой.

-Энэ сард жагсаал цуглаан цөөнгүй болох бололтой. Та ирэх долоо хоногт цуглаан зохион байгуулна. Цуглааныхаа талаар мэдээлэл өгөөч?

-Энэ сарын 14,15-нд “Монголын нэг өдөр-2014″ нэртэй цуглаан төв талбайд болох гэж байна. Миний хувьд намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажилласан. “Нэг хороонд нэг өдөр” гэдэг хөтөлбөрөөр иргэдтэй бүтэн өдрийн турш ажиллаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Төрийн үйлчилгээг хамгийн анхан шатанд үзүүлж байгаа хорооны дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа. Сургууль, цэцэрлэгээр орлоо, өрхийн үйлдвэрлэлтэй ч танилцлаа. Ингэж асуудал бүрийн гүн рүү орж, ажиллаж явахад нийгэмд хуримтлагдсан бухимдал, шийдэх шаардлагатай асуудал маш олон болчихжээ.

Төрөөс гарч байгаа шийдвэр жирийн иргэдэд тэр бүр хүрч чадахгүй томоохон нүх байгаа нь анзаарагдсан. Гэтэл энэ бүхэн юунаас болоод байна вэ гэхээр Монголд хот, хөдөөгийн ялгаа ихэссэн шигээ Улаанбаатарт хотын төв болон зах гэсэн хоёр өөр ертөнц бий болчихжээ. Энэ хоёрын ялгаа маш их болсон. Энэ бүхнийг харж, тэр амьдралыг харахгүй байгаа, харах ч шаардлага байхгүй хэсэг бүлэг үүссэн учраас тэндээс гарч байгаа шийдвэр бодит эзэндээ хүрч чадахгүй байна л даа.

Тэгэхээр энэ заагийг ойртуулах зайлшгүй шаардлага байна. Ядаж бие биенээ ойлгомоор байна. Тийм учраас “Монголын нэг өдөр” нэртэй иргэдийн бодит амьдралыг харуулах ардын цуглаан гэж нэрлэж байгаа юм. Иргэд өнөөдөр өдөр тутмын амьдралаа яаж залгуулж байгааг шийдвэр гаргагчид мэдэхгүй бол тэндээс зөв шийдвэр гарч чадахгүй шүү дээ.

Шийдвэр гаргагчдыг, тэр дундаа эрх баригчдыг зөв шийдвэр гаргахад нь нөлөөлөх, амьдралаа таниулах Монголын нийгмийн дүр зургийг гаргаж харуулах гэсэн зорилготой л цуглаан юм.

-Таны санаачилсан энэ цуглаан гадуур болж байгаа жагсаалаас юугаараа онцлогтой вэ?

-Энэ цуглаанд ямар нэгэн улс төрийн шалтгаан байхгүй. Хэн нэгэн рүү чиглэсэн, хэн нэгнийг онилсон ямар ч зорилго байхгүй. Өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Юунаас болоод болохгүй байгаа юм, ямар шийдвэр нь зөв, ямар нь буруу байна вэ.

Хогийн ногоон уут тараах нь зөв үү, буруу юу, төслийн олон тэрбум төгрөгөөр зуух тараах нь хэр их ач холбогдолтой юм бэ, утааг багасгаж чадсан юм уу, нийгмийн халамж жинхэнэ хүрэх ёстой эзэндээ хүрч чадсан эсэх. Энэ бүхнийг засахын тулд юу хийх хэрэгтэй вэ зэрэг олон асуултад хариулт авах боломж энэ цуглаанаас олдоно.

-Цуглаанд хэчнээн хүн оролцох вэ?

-Ямар ч байсан би өөрөө бүтэн хоёр өдрийн турш талбай дээр сууж, иргэдтэй нүүр тулж уулзана. Түүнчлэн Ж.Батзандан гишүүнээс эхлээд бие даагч гурав маань төрийн ордноос гарч ирж, иргэдтэй уулзан, тэр үйл ажилагаатай танилцах байх. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд бүгд ирнэ.

Ц.Мөнхбаярын хамт хоригдож байгаа таван залуугийн ар гэрийнхэн ч бидэнтэй нэгдэх юм. Уран олборлохыг эсэргүүцэж байгаа хүмүүс, эсвэл гэр хорооллын дахин төлөвлөлтөд сэтгэл дундуур байгаа иргэд гээд маш олон хүн цуглах байх. Ер нь хүмүүс ямар ч асуудалтай байсан тэнд цуглаж болно, нээлттэй. Өнөөдрийн нөхцөлд төрийн буруу бодлого, буруу шийдвэрээс болоод бизнес нь дампуурчихсан иргэн ч байж болно.

Ер нь энэ жагсаал хэн бүхэнд нээлттэй гэдгийг энэ ярилцлагаар дамжуулж хэлэхийг хүсч байна. Магадгүй та нүүр царайгаа харуулахыг хүсэхгүй байгаа ч үгээ хэлмээр байгаа бол хамаагүй нүүрэндээ маск зүүгээд ир. Бүгдээрээ хамтраад Монголын нийгмийн бодит дүр төрхийг ямар ч гоёл чимэглэлгүйгээр харуулъя.

Нөгөө талаас амьдрал нь болж бүтээд хангалуун амьдарч байгаа хэн нэгэн туршлагаасаа хуваалцаж ч болно. Аль давхаргынхан олноороо ирэхийг хамтдаа харцгаая. Хоёр өдөр цуглаад нийгмийн бүх асуудлыг шийдэх боломжгүй л дээ.

Гэхдээ эндээс монголчуудын амьдралын дүр зураг, байгаа байдлыг ерөнхийд нь тоймлон харах бололцоо бүрдэнэ. Магадгүй, хэн нэгэн сайд гарч ирээд асуудлыг чинь шийдэж болох л юм. Гэхдээ тэндээс шийдвэрлэхгүй байсан ч асуудлын шийдлийг олж харах гогцоо гарч ирнэ.

-Иргэдэд цуглааны талаарх мэдээллээ ямар байдлаар хүргэж байна вэ. Та УИХ-ын гишүүдийг цуглаанд оролцохыг уриалж албан бичиг хүргүүлнэ гэсэн. Тарааж эхэлсэн үү?

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулаад цуглааны талаарх мэдээллээ хүргэж байна. Дээр нь Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарт “Асуудалтай байгаа хүмүүсээ нааш нь явуулж, цуглаанд оролцуулаач” гэсэн албан бичиг явуулж байна. Ер нь л хамгийн хямд байдлаар зар тарааж байна.

Зар, урилгаа хэвлүүлсэн. Ингэхдээ хүнээс хүнд, гараас гарт дамжуулж зараа түгээх бодолтой байна. Жишээлбэл, манай микроны холбооныхон бидний цуглааны зарыг машин дээрээ тавиад явъя гэж байна.

Сайн санаатай хүмүүсийн тусламж дэмжлэгээр цуглааны зар хангалттай тарж байгаа болов уу гэж бодож байна. Гишүүдийнхээ урилгыг хараахан хэвлүүлж амжаагүй байна. Маргаашийн чуулган дээр тараана гэж бодож байгаа.

-Сандалтай цуглаан гээд байгаа шүү дээ. Цөөнгүй сандал хэрэгтэй болох нь дээ. Цуглуулж амжсан уу?

-Яах вэ, манай хүмүүс сандлаа энд, тэндээс цуглуулаад явж л байна. Ер нь сандалтай суулт гэдэг хэлбэр нь биш агуулга нь чухал. Яагаад сандалтай суулт хийх болсон бэ гэхээр хүмүүс өөрийгөө илэрхийлэхдээ, бусдыгаа сонсохдоо илүү тайван, тухтай байгаасай л гэдэг үүднээс ингэж сонгосон.

Ямар ч цуглаанд настай хүмүүс олноороо ирдэг. Тэр хүмүүс олон цагаар зогсоод байж чаддаггүй. Товчхондоо, цуглаан болохоор хүмүүсийн ирж буцсан урсгал болчихдог. Яг суугаад арай тухтай байсан бол маш олон хүн хамрагдах байж гэдгийг олон цуглаанаас анзаарсан л даа. Тэгээд зориглоод хийж үзье гэж бодсон.

Гэхдээ бас амаргүй ажил юм. Ирэх хүний тооноос хавьгүй цөөн сандал цуглуулсан байх вий гэж эмээж байна. Гэхдээ мэдээж суух нь суугаад зогсох нь зогсч болно л доо. Цуглаанд ирсэн иргэд илүү олон цагаар тэнд байж бусадтай үзэл бодоо хуваалцах, бусдын үгийг сонсох бололцоог олгох хэрэгтэй л гэж бодож байгаа юм,

-Цуглаанд очсон хүмүүс бусдадаа үгээ хүргэх сонирхол их байх шиг харагддаг. Сандалтай цуглаанд очсон иргэдэд тийм боломж хэр олдох бол?

-Тийм боломж хангалттай олдох байх гэж бодож байна. Тодорхой сэдвээр тодорхой цагаар асуудлаа хэлэлцээд явна. Ер нь өөрийнхөө амьдралыг танилцуулах гэсэн, бусдад үгээ хэлэх гэсэн хүн бүрт микрофон нээлттэй.

-УИХ-ын гишүүд иргэдийн амьдралыг цуглаанаас сонсохоос илүү нүдээр үзвэл бодитоор шийдвэрлэхэд дөхөм биш үү. Цуглааны үр дүнгээс иргэд юу хүлээх ёстой вэ?

-Хэдийгээр очиж үзсэн хүнийг гүйцэхгүй ч гэсэн нүүр тулаад зовлонг нь сонсоно гэдэг бас нэг алхам. Мэдээж хоёр өдөр цуглаан хийгээд асуудлыг шийдчихнэ гэвэл худлаа. Үр дүн бол Монголын нийгмийн байгаа байдлыг хэвлэл мэдээллийнхэн ч тэр шийдвэр гаргагчид ч тэр ирж байгаа бүх хүн өнөөдөр амьдрал ямар байгаа юм бэ гэдэг тэр зургийг л харах юм.

Дээр нь ямар шийдвэр дутуу байна, түүний алдаа мадаг нь хаана, хэнд байна вэ гэдгийг бодитоор харж, бичлэг хийж авна. Тэр бүхнийг үзэж хараагүй, гарч ирэхээс эмээж байгаа хүн байвал зурагтаар үзэж болно. Эсвэл видеогоор ч юу болсныг харуулж болох юм.

-Таны ярианд хогны ногоон уутны талаар цөөнгүй гарлаа. Иргэд энэ тал дээр багагүй шүүмжлэлтэй ханджээ дээ?

-Мэдээж. Хүн болгон энэ уутыг үр ашиггүй гэдгийг хэлж байна. Би 1000 гаруй хүнтэй уулзсан. Тэгэхэд нэг хүнээс бусад нь буруу гэж байна. Иргэд ингэж нийтээрээ эсэргүүцэж байгаа учраас үргэлжлүүлэх шаардлагагүй.

Чингэлтэй дүүрэгт цэцэрлэг, сургуульгүй маш олон хороо байгаа. Тэнд хэрэгцээтэй зүйлийг нь хогны уут хийх мөнгөөрөө хийх хэрэгтэй. Энэ болгоноо оновчтой эрэмбэлж, багахан хөрөнгөө зөв ажилд зарцуулах шаардлагатай байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж:

чехлы на 5s айфонyoung asian escorts


Г.Уянга: Яг цагаа тулахаар улс төрийн тохиролцоо хийдгээ болих хэрэгтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Zochin Огноо: 11 April 2014 Reply

Uneheer l ingej yarij bgaa bol zov l bna, ard tumenii husej baigaa zuil bolohoor yamar negen huivaldaan boldog ni unen shuu. Jagsaal tsuglaan hen negen ruu onilohguigeer hiine gedeg ni sonin bna garts ni ene zasgiin gazar ter tusmaa altanhuyagiin buruutai uil ajillagaa shuu dee. Zugeer l jagasan geeg bol utgagui l yum

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex