Ерөнхий сайдын охин нь, бас зөвлөх нь ”но”-той

Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдтай холбоотой хоёр ч мэдээ гарлаа. Түүний охин А.Саранзаяа албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг шамшигдуулсан хэргээр ял сонссон “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх нарын хэрэгт холбоотойг Авлигатай тэмцэх газар хэвлэлийн бага хурлаараа баталлаа. А.Саранзаяа нь Сангийн яамны Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтнээр ажилладаг аж.Мөн үүнтэй зэрэгцэн бас нэг таагүй мэдээлэл цацагдсан нь гүйцэтгэх засаглалын тэргүүний Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчсөнийг Авлигатай тэмцэх газар нотолсон албан бичгийг хүсэлт гаргасан иргэдэд явуулжээ. Ерөнхий сайдын зөвлөх нь тендер сонгон шалгаруулахдаа оролцогч компанийн удирдлагатай анд нөхдийн холбоотой гэдгээ нуун дарагдуулж, алдарт Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг албаар зөрчсөн нь ийнхүү тогтоогдож байна. Тэгэхээр ямар учраас Ерөнхий сайдын эргэн тойронд хуулийг улаан цайм зөрчдөг нөхдүүд эргэлдээд байна вэ. Эрх мэдэл, албан тушаалын нөмөр дор хууль зөрчихөөс ч сийхгүй байна уу гэсэн асуулт гарч байна.

Давхар дээлтэй сайд нарын дээлийг тайлах гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй огтхон ч хамааралгүй гэж эрх баригчид тайлбарлах. Гэтэл дэргэдэх зөвлөхүүд нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг ийм л байдлаар хэрэгжүүлж байна. АТГ-аас сануулга авсан хэрнээ л ажил албан тушаалтайгаа зууралдсан хэвээр л байна.

Өнгөрсөн оны хаваржингаа 17 тэрбумын тендер будлиантуулж, бичиг баримт сольсон Г.Дэнзэн гэгч нөхрийн тухай олон түмэн шуугисан. Ерөнхий сайдын туслахаас ЗГХЭГ-ын дэд даргын албанд ногоон гэрлээр томилогдсон тэрээр адаг сүүлд нь ичсэн нэрэндээ албан тушаалаа өгөхөөс аргагүйд хүрсэн. Гэтэл араас нь Ерөнхий сайдын охин олон тэрбум төгрөгийн гэмт хэрэгт холбоотой нь батлагдлаа. Эндээс үзвэл Ерөнхий сайдын “тойрон хүрээлэгчдэд” Г.Дэнзэнгийн дуулиан цочроо өгөөгүй л бололтой.

Д.Билэгт 

заказать чехол на айфон 5sexy woman massage


Ерөнхий сайдын охин нь, бас зөвлөх нь ”но”-той
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 14 October 2015 Reply

Ene neeree unen ichih bulchirhaigui garaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.