“Хагас тайчих, дуулах, од болох”-ыг хүсэгчид олширчээ

Урлаг бол хүнд гоо зүйн мэдрэмж өгч, түүгээр дамжуулан ертөнцийг үзэх гэрэл гэгээтэй үзлийг төлөвшүүлдэг. Тэр тусмаа дуу хөгжмийн урлаг нь уянгат сайхан хөгжим, аялгуут сайхан хоолойтой хоршин хүний сонсох мэдрэмжийг хөгжөөдөг билээ.  Тийм ч учраас сайхан  дуу, чадварлаг  дуучин төрөх нь цөөн байдаг биз.

Гэтэл сүүлийн үед дуу хийгээд дуучдыг яг л үйлдвэрийн цехэд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа  мэтээр “бөөндөж  гаргадаг” болсон уу гэлтэй. Телевиз үзэж суутал дуучин бэлтгэж, хамтлаг төрүүлдэг TV  шоу ч гэнэ үү, нэвтрүүлэг ч гэнэ үү нэг зүйл анхаарал их татлаа.

Ажиглаад байхнээ нь  МN25 TV-ийн “Making the band2” гэдэг нэвтрүүлэг юм гэнэ. Охидын хамтлаг төрүүлдэг нэвтрүүлэг гэнэ, өмнө нь бас ийм хамтлаг төрүүлсэн юм гэнээ.  Тэдгээр охидын  дуулах, бүжиглэх, биеэ авч явах,  өөрийгөө илэрхийлэх байдлыг нь анзаарваас,   мань TV-ийнхэн  мэргэжлийн дуучныг бэлтгэж байна гэхээсээ илүү мэргэжлийн “биеэ үнэлэгчийг” бэлтгэж  байна уу даа гэж дуу алдмаар. Тэдний дуулж байгаа дуу нь уянгат гэхээсээ янаглалын, хувцаслалт нь урлагийн гэхээс илүү шөнийн клубын, бүжиглэх нь уран гуалиг  гэхээсээ илүү тайчих үзүүлбэрийн шинжтэй байх юм.

Тэдний дуулсан дуу  гэх,  олон дахин  компьютерийн програмаар засан байж хоолойгоо бичүүлсэн ядмагхан “гиншгэнэсэн” дуугаралтыг, тайчих үзүүлбэрийн гэмээр “бүжиглэлтийг”  зориудаар, зохион байгуулалттайгаар,  айл бүрийн хойморт хүрдэг цэнхэр дэлгэцээр  дахин дахин нэвтрүүлнэ, үзүүлнэ. Ингээд хүссэн, хүсээгүй хүмүүс, голдуу хүүхдүүд тэдний “гиншилтийг дагаад гиншээд” эхэлнэ. Ингэж л тэд “од” болох гараагаа эхлүүлнэ.  Удахгүй  баян чинээлэг, хөрөнгөтэй эрчүүд тэднийг сонирхоод эхлэнэ. Нэг нэгээрээ чинээлэг эрчүүдийн эхнэр /голдуу нууц амраг нь/  болно.  Энд л  тэдний хамтлагийн, эсвэл тэдгээр “оддын” эцсийн зорилго биелэж, тэдний урлагийн замнал түүх  болон дуусгавар болно.

Дашрамд хэлэхэд бүгдээрээ  агуу, супер хоолойтой л биш бол 8 гишүүнтэй хамтлагийнхан бүгд  дуулдаг гэдгийг  би лав сонсоогүй юм байна. Тэдний продюссор ч гэлүү, аранжровшик ч гэлүү,  Рагу ч гэлүү, Хараагүй ч гэлүү нэг гадаад нөхөр энэ талаар мань мэтээс илүү мэдэж байгаа  байлгүй дээ. Тэгээд ч баарны дуучин хүүхнүүдийг бэлтгэж байгаагаа урлагт хувь нэмрээ оруулж байна гэж зарим хүмүүс, байгууллага боддог, ойлгодог  бололтой юм билээ.

Хамгийн харамсалтай  нь тэдгээр  охидын  дуулах ч биш, гинших ч биш, бүжиглэх ч биш, тайчих ч биш “үзүүлбэр”-ийг өсвөр үеийн охид багачууд, урлаг хэмээн ойлгож, үлгэр дуурайлал болгон  даган дуурайж  байна.

“Од” болох  өөр олон боломж байдгийг  эдгээр  охидууд харах, мэдэх  сөхөө алга. Амархан “од” болчих боломжийг л тэд эрэлхийлнэ. Тэдэнд хандаж, нүүрээ “тольдохоосоо” илүү, оюун ухаанаа хөгжүүл гэж хэлье.   Ирээдүйд оюун ухаан  л  таныг хөтлөх болно гэдгийг бүү мартаарай гэж захъя.

.

Монголын эмэгтэйчүүд үйл хэргээрээ бусдад үлгэр болж байснаас биш, “үхээнц хоолойгоороо” /дуугаараа/ бусдыг дагуулж байсныг би лав мэдэхгүй.

Ц.Мөнхбаатар

aracerпродвижение сайтараскруткавзлом паролей бесплатно скачатьклавиатура чехол для ipadзаказ кредитной карты онлайнbingo gratis jocagency escorts dubaicasino oyna bedavaStrip card gamesтанзания сезон дождейрукопашный бой братеевобыстрые займы онлайн круглосуточнокредитные карты дельта банка условиядельта банк взять кредитную картудам деньги в долг под расписку калугавиртуальная банковская карта яндекс деньги отзывыозеро натрон в танзанииparty caricaturist in new yorkтуры египет июль 2015 все включенодепозиты процентыcharactituretranslate to portuguese brazil from englishподбор ключевых слов в googleполотенцесушитель сунержа богемапродвижение сайтов красноярскраскрутка сайтов


“Хагас тайчих, дуулах, од болох”-ыг хүсэгчид олширчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex