Холливүдийн жүжигчин Жонни Деппын сүйт бүсгүй болох Эмбер Хёрд хөл хүнд болсон гэнэ. Харин хамгийн сонирхолтой нь энэ мэдээллийг Эмбер Хёрдын экс найз залуу нь олонд дэлгэсэн байна. Тэрбээр энэ тухайгаа сэтгүүлчдэд хэлэхдээ “Тэр жирэмсэн болсон. Би түүнийг гурван долоон хоногийн өмнө харсан шүү. Бид үерхэж байсан. Одоо ч дотно харилцаатай байгаа” хэмээн Марк өгүүлсэн байна. 27 настай Эмбер бүсгүйн хувьд энэ нь анхны хүүхэд байх бол 50 настай Жоннигийн гурав дахь хүүхэд болох юм.
Л.Баяр