Интернэтэд од болж буй Марутаро зарааг фотомоделиор ажиллах санал тавьжээ

zaraa521

Японы Марутаро гэдэг нэртэй инээд хүргэм зараа интернэтийн жинхэнэ од болжээ. Түүний эзэн өөрийн тэжээвэр амьтны гэрэл зургийг “Twitter” хуудсанаа байршуулж эхэлснээр интернэт хэрэглэгчдийн анхаарал болон хайрыг татаж эхэлсэн аж. Эзэн нь хайртай зарааныхаа зургийг “Twitter” хуудаст байршуулсанаас хойш нэг хоногийн дотор 49 мянган хүн дагасан бол “Facebook” хуудаст таван цагийн дотор 22 мянган “like” цуглуулж чадсанаараа олон нийтийн сүлжээний жинхэнэ од болон хувирчээ. Японы “Vogue 21” сэтгүүл ирэх сарын дугаарынхаа нүүр хуудсыг Марутарогийн зургаар чимэхээр болж, фотомоделиор ажиллах санал тавьсан байна. Марутаро зарааны гэрэл зургийг өнгөрсөн жилээс интернэтэд тавьж эхэлсэн бөгөөд Японд л гэхэд 120 мянган гаруй фентэй гэнэ. Токиод Марутаро зарааны хэд хэдэн фен клуб үйл ажиллагаагаа явуулдаг аж.

zaraa11 zaraa28 zaraa35 zaraa41 zaraa57чехлы для iphone 5 5sasian massage dubai


Интернэтэд од болж буй Марутаро зарааг фотомоделиор ажиллах санал тавьжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.