Гоо vзэсгэлэнгийнх нь ємнє эрчvvдийн євдєг чичирч єєр эмэгтэйчvvд атаарсандаа болон боож vхэх нь холгvй болдог байсан бvсгvйчvvдийн тухай домог тvvх болсон vнэн бодит яриа бишгvй бий. тэгвэл тэдгээрийн гоо сайхан байхын нууц чухам юундаа байв? Эрт цагаас зєвхєн эмэгтэйчvvд биш эрчvvд гэсэн гоо сайхандаа ихэд анхаардаг байж.
Эртний Грект ихэд алдаршсан гоо сайхны жорыг Гиппократ зохиосон гэдэг. Алдаєрт туйлч Гомерийн vед зочид ширээнд суухаасаа ємнє анхилуун тос биендээ тvрхэдэг ёс дэлгэрчээ. Яруу найрагч Анакреон vнэртэнг зєвхєн зvрхэн тус газраа тvрхдэг, Эпикур єєрєє сvрчиг хийхээс гадна шар тайлдаг бэлдмэл хийдэг быайсан тухай тvvхэнд тэмдэглэсэн байдаг. манай эриний ємнєх 1367-1338 онд амдарч байсан Египтийн Фараоны хатан Нофретет гоо сайхан байх нь хvзvvгээ сайн арчилахтай холбоотой гэж vздэг байв.
Тэрбээр хvзvvндээ байнга маш ховор vнэтэй тосоор жин тавьдаг байсан гэх. Тэгвэл Фараон Акнетоны хатан гоо сайхны нууцыг хиймэд vсэнд байдаг гэж vздэг байв. Энэ ч утгаараа тэрээр єєрийн хрйимэл vсний цуглуулгаараа ихэд бахархах дуртай байсан аж. нєгєє талаасаа Египт бvсгvйчvvд эрчvvдтэйгээ адилхан халимагтай байсан бєгєєд хиймэл vсийг толгойгоо нарнаас хамгаалах, гоо сайхнаа хадгналах vvднээс хэрэглэдэг байв. Мєн эртний Египтчvvдийн гоо сайхныг цэцэггvйгээр тєсєєлєшгvй. найро хуриманд ирж байгаа зочид амьд цэцэгийн хэлхээгээр гоёдог байсан тухай тvvхчид тэмдэглэсэн байдаг. харин арьс эрvvл байхын гол vндэс хэмээн vздэг Клеопатра хатан хаан єдєр бvр шинэхэн бvлээн сvvтэй онгоцонд ордог байжээ.
Арьсыг цайвар зєєлєн болгоход vvнээс єєр арга vгvй бололтой. Єнєєдєр ч гэсэн бvсгvйчvvд тvvнээс дутахааргvй болж усны онгоцоо сvvгээр дvvрэгдэггvй юм гэхэд литр орчим сvvг хийгээд биеэ угааж байна. мєн vрэлгэн зантай Клеопатра сvрчиг болоод оо энгэсгэний хєгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн юм. Сvрчиг гэснээс энэхvv гоо сайхны бvтээгдэхvvн нь халдварт євчнєєс сэргийлдэг ажээ. тvvхэн ярианд итгэх юм бол цагаан цуунаас євєрмєу vнэртэн гарган хэрэглэдэг дєрвєн дээрэмчин аймшигт тахал дэлгэрсэн Марсель хотоор vхсэн хvмvvсийг тонож байсан хэрнээ амьд vлдсэн гэдэг. 1950-иад онд гоо vзэсгэлэнгээрээ дэлхийг донсолгож байсан хонгор шаргал vст Мэрилин Монро уг нь тєрєлхийн хар vстэй бvсгvй байсан.
Гэвч тухайн vел эрчvvд шар vстэй хvvхнийг таалдаг хэмээн vздэг эл бvсгvй vсэргэлэн ислээр тvлж шарлуулсан аж. Эрчvvдтэй нэг оронд орох болгондоо зєвхєн “Шанель”-ийг тvрхэдэг байсан эм бvсгvй алхаагаа гоё болгох гэж гутлын єсгийг анх удаа нарийхан болгож байсан тvvхтэй. Тvvнчлэн хамгийн гоо vзэсгэлэниэй бас ухаалагт тооцогддог эмэгтэй Элизабет Тэйлор эрчvvд зєвхєн єєрийнх нь нvдэнд татагддаг гэж vздэг. Тэрээр цэнхэр нvдээ улам тодруулах гэж сормуус, зовхио ягаан єнгєєр буддаг байжээ. Нэгэн цаг vед секс бэлэг тэмдэг гэгдэг байсан Брижит Бардо нарийхан бэлхvvс тачаангуй уруул vсний дэгжин засалтаараа эрчvvдийг хуйлруулж байлаа. Уруулаа цайвар єнгєєр будаж бага зэрэг тос тvрхэхэд л эрчvvд тvvний араас хуйлардаг байсан хэмээн ярьдаг. Гэхдээ хамгийн гол нь тvvний єдєр бvр 10 минутаар хийдэг байсан дасгал нь гоо сайхных нь нууц юм. тэрбээр уг дасгалаа тасалдуулсан удаа vгvй гэсэн.
Алдарт бvсгvйчvvд єєрийн гоо сайхны талаар…
Катрин Зета Жонс: “Би vргэлж инээмсэглэж байхыг хичээдэг. Учир нь миний шvд сурталчилгаанд ч тоглосон болохоор цагаан бас жигдхэн. Шvдээ сайхан байлгая гэвэл долоо хоногт ядаж нэг удаа гvзээлзгэнээр цэвэрлэж байх хэрэгтэй.”
Камерон Диаз: “Арьсаа зєєлєн байлгахын тулд єдєр бvр сайн чанарын хуурай сvvгээр нvvрээ арчих хэрэгтэй.”
Наоми Кэмпбелл: “Арьсны vрэвслийн эсрэг найдвартай эм бол нунтагласан кофе. Би долоо хоногт нэг удаа нунтаг кофегоор єгзєгєє зvлгэдэг.”
Тэгвэл Кристина Агулера нvvрээ тvvхий тємсєєр срчаад нарад шардаг бол Жасмин хатан хаан Клеопатрагийн жишгийг дагадаг. Тэр онгоцтой усандаа нэг литр орчим сvv хийгээд долоо хоногт хоёр удаа ордог. гэхдээ сvvтэй усны халуун цельсийн 38 хэмээс хэтрэх ёсгvй гэнэ.
Синди Кроуфорд гадагшаа гарахаасаа ємнє зорхи, аньсагаа шинэхэн тємсний зvсмэлээр арчдаг. Энэ нь vрчлээнээс сэргийлдэг хэмээн тэр vздэг. Гэхдээ vрчлээгн нуух хамгийн сайн арга бол нарны хар шил юм.
Сандра Баллок: “Алим бол дажгvй эмч. Нvvрээ єдєр бvр шинэ алимаар зєєлєн арчих тустай. Шинэ алимны шvvс арьсыг цэвэршvvлж, vрчлээнээс сэргийлдэг”
Харин Софи Лоренийг 73 натай гэж хэн ч хэлэхээргvй залуу харагддаг. Тэрбээр гоо сайхан байгаагийнхаа нууцыг улаан лоольтой холбоотой хэмээдэг. Єєрийн зохиосон оливийн тос, зєгийн балыг улаан лоольтой хольж хийсэн тосоор нэр жvжигчин нvvрэндээ массаж тавих дуртай гэнэ.
Р.Слава
www.miss.mn