“Дижитал” хамтлагийн ахлагч, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаярыг Н.Алтай гэх 37 настай эр болон өөр хэдэн залуугийн хамтаар мансууруулах төрлийн бодис хэрэглэж, хадгалсан хэргээр цагдан хорих төвд шалгаж байгаа билээ. Шалгалтын явцад Бааварынхаас мансуурагчдын дунд “мөс” гэж нэрлэгддэг амфитамин гэх хүчтэй үйлчилгээтэй бодис багагүй хэмжээгээр олдсон аж. Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан ажлын хэсгийнхний шалгалтаар илэрсэн дээрх сэжигтэнүүдийн биеийн байдал сүүлийн үед эрс муудаж байгаа гэнэ. Хип хоп холбооны ерөнхийлөгч Бааварын ээж Б. Орголол хэлэхдээ: “Бие нь их л тааруу байна. Хүүгээ батлан даалтад гаргаж авах гэсэн боловч зөвшөөрсөнгүй” гэсэн юм. Сэжигтнүүдийн хүсэлтийг холбогдох байгуулллагынхан нь хүлээж авахгүй байгаа бөгөөд таслан сэргийлэх хугацааг үргэлжлүүлэн 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан аж.
Д.Отгон secret.mn