Төгөлдөр хуурч С.Саянцэцэг ирэх наймдугаар сард Хонконгод болох төгөлдөр хуурын олон улсын уралдаанд шүүгчээр ажиллах болжээ.
Азидаа нэр хүндтэй тус наадмыг түүнтэй хамт 20 гаруй орны алдартай төгөлдөр хуурч шүүх юм. Тэрбээр наадмын үеэр Хонконгийн Хөгжмийн их сургуульд лекц унших аж. Наадмын зохион байгуулагчид түүнийг 2015 онд Хонгконгод тоглолтоо хийхийг урьжээ.
Дашрамд сонирхуулахад, түүний санаачлан 1999 оноос хойш уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын төгөлдөр хуурчдын наадам ирэх зургадугаар сарын 14-22-нд Испанид болох юм. Тус уралдаанд одоогоор Латин Америкийн дөрвөн хөгжимчин ирэхээ мэдэгдээд байгаа аж.
Ж.Болор