Сайхан инээд хөөр хүний сэтгэл зүрхийг баясгадаг гэдэг. Ерөөс инээд хөөр баяр баясгалангүйгээр орчлон хорвоог төсөөлөхийн аргагүй юм. Өнөөгийн нийгэмд хүний амьдралд инээд хөөр, баяр баясгалан, сайхан инээмсэглэл юу юунаас ч илүү чухал гэдгийг мартаж болохгүй.
-Инээмсэглэл хэзээ ч үнэ төлбөртэй байдаггүй
-Инээмсэглэл мартагдахын аргагүи сайхан дурсамж үлдээдэг
-Инээмсэглэл нь гэр бүлд аз жаргал авчирдаг
-Инээмсэглэл ажил хэрэгт маш их тус дэм болдог
-Үерхэл нөхөрлөлийг бэхжүүлдэгийг
-Инээмсэглэл ядарч туйлдахад амралт болдог
-Инээмсэглэл гуниж гутрахад гэрэл гэгээ болдог
-Инээмсэглэлийгхулгайлан авч болдоггүй
-Инээмсэглэлийг зарж үрж болдоггүй
-Инээмсэглэлийг зээлдэн хэрэглэж болдоггүй,
-Инээмсэглэлийг гуйж болдоггүй
-Инээмсэглэлийг түр зээлдэн авч хэрэглэж болдоггүй
-Хэрэв бусдад анээд хөөр бэлэглэе гэвэл түүнийг чин сэтгэлээсээ өгөх хэрэгтэй
-Албаар инээмсэглэх гэж хичээх хэрэггүй. Инээмсэглэл нь хуурамч инээмсэглэл, албадмал инээмсэглэл гэх мэтээр маш олон янз байдаг.
-Хэнтэй ч гэсэн ялгаагүй дандаа инээмсэглэж харьц. Бусдыг хүндэлж, бусдад инээмсэглэл өгч байж өөрийгөө хүндлүүлж бас тэднээс хариу инээмсэглэл авна шүү дээ. Дүнсгэр царайтай эрдэмтнээс боловсролгүй ч гэсэн саихан инээмсэглэж чаддаг хүн бусдыг өөртөө татаж чаддаг гэсэн үг бий. Хэрэв хүмүүст таатай сэтгэл төрүүлье гэвэл уулзах бүрдээ сэтгэл татам инээмсэглэж баярласан сэтгэлээ илэрхийлж байх хэрэтэй Уитгартай дүнсгэр, ярвагар урвагар, гутранги үзэлтэй, инээж хөөрцөглөдөггүй хүнтэй хамтран ажиллаж, өдөр хоногийг хамт өнгөрөөнө гэдэг мэдээж хэцүү. Тийм учраас найз нөхдөө зөв сонгох нь чухал шүү. Ядаж л та өөрөө бусдын өмнө ямагт инээмсэглээд сурчих хэрэгтэй. Тэгвэл таны ажил үйлс өөдрөг сайхан байх болно. Та эргэлзэх хэрэггүй. Туршаад үзээрэй. Инээвэл та залуужна шүү!