Бид яагаад жимс идэх хэрэгтэй вэ?
Интоор биеийн эд эсийг анагаах увидасаараа дээгүүрт ордог. Интоор нь хамгийн бага илчлэгтэй хамгийн өндөр тэжээлтэй жимс. Түүнээс гадна үрэвсэл , хавдартай тэмцдэг сайн чанартай. Лаборторын судалгаагаар интоорт агуулагддаг квефетин болон эллаговын хүчил нь тархины болон бусад хортой хавдарын эсийг эрүүл эсэд нөлөөлөхгүйгээр үхүүлдэг нь тогтоогдсон байна.Нян бактерийн эсрэг үйлчилгээ ч интоорт бий. Интоорт агуулагддаг Антоциан нь цусан дахь шээсний хүчлийг бууруулж бөөрний чулуужилт буюу тулай өвчнөөс сэргийлдэг. Үүнээс гадна Антоциан бүдүүн гэдэсний хорт хавдарын эрсдэлийг бууруулдаг . Таньд сонирхуулахад шинэхэн интоор өвчин намдаах үйлчилгээтэй ибупрофинтой адил үйлчилгээтэй.Тогтмол тунгаар байнга хэрэглэвэл цус харвах, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлнэ. Хятадын уламжлалт анагаах ухаанд нөхөн сэргээх , тулай, үе мөчний өвчин , хэрэх өвчин, цус багадалт зэрэг өвчний үед хэрэглэдэг. Амттай ашигтай энэ жимсийг хэрэглэж заншаарай. Ямар хэмжээгээр хэрэглэх вэ? Интоор боловсорч гүйцэх улиралд өдөр бүр хэрэглэ. Жилийн турш хэрэглэх интоороо авч хөлдөөгөөд хэрэглэж болно.Хөлдөөсөн интоор өөрийн шим тэжээлээ огтхон ч алддаггүй. Тараг хүүхдийн будаа нухаш хийхэд тохиромжтой. Хэрэглэх арга Сайтар угааж хэрэглэ. Мөн органик буюу бордоогоор бус цэвэр байгалийн ургацын интоор хэрэглэхийг хичээ. Учир нь хүлэмжинд тариалсан интоорт шавьжны хор их цацсан байдаг.
Жүрж биеийн жин өөрчлөгдөхөд арьс сунахаас сэргийлдэг тул хоолны дэглэм баримтлахдаа жүрж юм уу, жүржийн тос заавал хэрэглэх шаардлагатай юм байна. Нөгөөтэйгүүр жүрж таргалахаас сэргийлдэг. Учир нь өдөрт нэгээс хоёр дусал жүржийн тосыг жимсний шүүсэнд дусааж уухад л илүүдэл жин, биеийн хэлбэр алдагдахаас сэргийлэх боломжтой. Гэхдээ жүржийн тосыг арьсан дээр шууд түрхэж болохгүй, заавал ууж хэрэглэх юм байна. Жүрж нь арьс ядарч, өнгөө алдахад сэргээх, тэжээл болохоор хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Танд л гэж хэлэхэд ядаргаа арилгахад жүржийн жүүс, сармис, зөгийн балны холимог дарс, мөөгний цай, цагаан гааны шөл, цулхирын нухаш, солонгос лууван буюу хүн орхоодойтой цай зэрэг аминдэмтэй бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэндээ хэрэглэх нь хамгийн тустай шилдэг аргуудад юм.
Киви жимсийг байгалийн амин дэмийн цуглуулга, эмийн сан гэж нэрлэдэг. Эмч нар бие сулрах, євдєх vед энэ жимсийг идэхийг юуны ємнє зєвлєдєг. Учир нь нэг ширхэг кивид хvний єдрийн хэрэгцээг хангах С витамин байдаг бєгєєд бодисын солилцоонд зайлшгvй кали гадил жимснээс дутахгvй агуулагддаг. Цаашилбал, Е аминдэм, магни амин хvчил болон хvнийг залуу байлгаж, хєгшрєлт удаашруулдаг антиоксидант энэ жимсэнд их бий. Дангаар идэхээс гадна салат, тараг мєхєєлдєстэй хольж болох бєгєєд хоолны хачирт нэмж хийвэл амт оруулна.
Түүнээс гадна бананд агуулагдах амин дэм нь ядаргаа тайлдаг бөгөөд бүтээлч чанар, санаачлага, цог золбоог нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Гурван сарын турш банан идсэн 70 эмэгтэй ажилдаа идэвхитэй болж, ухаалаг, сэтгэлийн дарамтгүй болсон аж. Харин эдгээр бүсгүйчүүдийн 13-н өөртөө болон гэр бүлийнхэндээ илүү анхаарлаа хандуулдаг болжээ.
Нимбэг бол турах хамгийн шилдэг хэрэгсэл гэж олон судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтэд үзэж байна.Учир нь жижигхэн, исгэлэн жимс хоол боловсруулах үйл явцад эерэг нөлөө үзүүлдэг аж. “Нимбэгний шүүс голлосон хоолны дэглэм” хэмээх номд чухам нимбэг л илүүдэл жингээсээ хагацахыг хүсэгчдэд тусалж чадна гэж бичжээ.
Номын зохиогч Тереза Чонг илүүдэл жингийн ялгаа нь хоол боловсруулах үйл явц алдагдсанаас болдог, гагцхүү уламжлалт хоолны дэглэм энэ асуудлыг улам хүндрүүлдэг гэж тайлбарласан байна. Хүнсэндээ нимбэг хэрэглэх нь хүнсний бодисын шингэх үйл явцыг хэвийн болгоход нөлөөлдөг. Биеийн тамирын дасгал болон зөв хооллолтыг хослуулах нь илүүдэл жингээсээ хагацахад тусална гэж судалгааг хийгчид баталжээ. Т.Чонгийн хэлснээр хоол боловсруулах систем муу ажиллах нь өөхийг хайлуулахад шаардлагатай тэжээллэг бодисыг бие организм бүрэн хэмжээгээр хүлээн авах боломжгүй болгодог. Түүнээс гадна хорт бодис биед хуримтлагдаж, улмаар хүнийг ядраах, сэтгэлээр унах мэдрэлийн шалтгаан болж байдаг аж. Yүнээс шалтгаалж илүүдэл жингээсээ хасах ямар ч боломжгүй болно. Эцэст нь хүний бие организм тэжээллэг бодисыг хэрэгтэй хэмжээгээр өөртөө шингээж чадахгүй бол хүн ямагт хий хоосон өлсөх мэдрэмжийг төрүүлж, улмаар хоолны зөв дэглэм барьж чадахгүйд хүргэдэг.
Хөргөсөн шинэ шийгуа виагра шиг үйлчилгээ үзүүлдэг гэсэн байна. Мэдээж нэг жаахан шийгуа идчээд шөнөжингээ цохино гэсэн үг бас биш юм байна. Тэгэхийн тулд овоо ихийг идэх хэрэгтэй гэнэ.
Шийгуад байдаг citrulline хэмээх бодис виагра шиг үйлчилгээ үзүүлдэг болохийг тогтоосон байна.
Bhimu Patil гэх эрдэмтэн шийгауан дахь энэхүү бодис нь виагра шиг цусны эргэлтийг сайжруулдаг үйлчилгээтэй юм гэжээ.