Эдийн засаг хямарч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед бизнесийн байгууллагууд иргэдээ хулхидах нь ихэслээ. Хуурамч шошигноос эхлээд хорт бодистой хүнсний бүтээгдэхүүн хүртэл худалдаалах болжээ. Саяхан л гэхэд иргэн Г.Ган-Очир өөрийн цахим хуудсаар нэгэн анхааруулга мэдээлэл тараасан байна. Тэрээр цахим хуудаснаа “Зайрмаг идэхдээ анхаар!!! 2012.12.18-ны бүтээгдэхүүн дээрээ цэвэрхээн цаас наагаад 2014.02.13 хугацаа дарсан байх юм. 6 сар хадаглах хугацаатай гэсэн хэрнээ ингэж л ард түмнээ молигдож б.на Зайрмаг авсан нь 2014.04.10” гэжээ. Цөөхөн монголчууд ингэж л бие биенээ хордуулж байгааг бид доорхи бичлэгээс харж болно.
Уг зайрмаг нь “Тэсо” компанийн бүтээгдэхүүн бөгөөд байнга л амттай чанартай хэмээн хэвлэл мэдээллээр сурталчилж байдгийг бид мэдэх билээ. “Тэсо” гэх байнга хэл ам дагуулж байдаг компанийн энэ хуурамч бүтээгдэхүүний нэр “Elite” хэмээх зайрмаг гэхээр иргэн та бүр ч сайн санах байх. Магадгүй таны жаахан үр энэ зайрмгийг идэх гэж байнга таныг гуйдаг ч байсан байж болно. “Тэсо” компанийн үйлдвэрлэсэн сүү хуурай сүүний хольцтой, чипс нь чанарын шаардлага хангаагүй гэх мэтээр үргэлж л ярьж байдаг. Сүүлдээ бүр бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн он сарыг жилээр өөрчлөөд иргэдээ хордуулж эхэлж байгаа нь дэндүү харамсалтай хэрэг. Тэр тусмаа “Elite” зайрмагийг Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд илүүтэй хэрэглэдэг шүү дээ. 2012 онд үйлдвэрлэсэн зайрмагийг 2014 оны дөрөвдүгээр сард худалдаалж байна гэдэг ямар нэгэн хэмжээгээр хүүхэд багачуудыг хордуулж байна гэсэн үг. Хадгалах хугацаа зургаан сар гэж байгаа юм. Гэсэн хэрнээ ийнхүү хэдэн зургаан сар дамжуулан иргэдээ хулхидаж суугаа “Тэсо”-г яах вэ. Энэ тал дээр ШӨХТГ-аас яагаад анхаарахгүй байгаа юм. О.Магнай дарга худлаа улстөржиж дээгүүр сэвж байхаар ийнхүү иргэдийнхээ дунд орж ажиллаач ээ.