*Хуучирч удсан тосон толбыг бензинээр уусгаж арчвал цэвэрхэн болно.
*Төмрийн зэвийн толбыг арилгахдаа хагас аяга бүлээн усанд нэг халбага орос цууны хүчил хийж арчаад дараа нь усаар угаана.
*Ялааны баасыг усаар шингэрүүлсэн спиртээр арчаад усаар угаавал амархан арилна.
*Нийлэг эдээр хийсэн оймсонд гутлын дотроос тогтсон толбыг арилгахдаа оймсоо савандаж орхиод 30 мин дараа угаана.
*Хатуурсан хуучин толбыг арилгахдаа цөцгийн тос түрхэж дэвтээгээд бензинээр арчиж, 10 хувийн спиртээр үрж цэвэрлэнэ.
*Тосон будаг, манжингийн шинэ толбыг цэвэр керосиноор арчиж, дараа нь спиртээр цэвэрлэнэ.
*Цусны шинэхэн толбыг хүйтэн цэвэр усаар арилгана.
*Ямар ч өнгийн бэхний шинэхэн толбыг бүлээн сүү буюу таргаар арчиж арилгана.
*Удсан толбыг сүүгээр дэвтээж байгаад арчвал амархан арилна.
*Янз бүрийн жимс, жимсний архины толбыг арилгахдаа глицрин, түүхий өндөгний шар хоёрыг ижил хэмжээтэй хольж түрхэнэ.
Дараа нь бүлээн усаар угаавал амархан арилна.
*Шинэхэн тосон толбо хоолны чийгтэй давсаар үрээд дараа нь савантай бүлээн усаар угаавал арилна.
*Арьс, савхин эдлэлд дуссан бэхийн толбыг сүүгээр арчвал амархан арилна.