Шүдээ хэрхэн угаасныг шалгах ухаалаг сойз

сойзКоliЬгее-дэлхийд хамгийн анхны Bluetooth дэмждэг шүдний сойз худалдаанд гарах гэж байна. Хэрэглэгч өөрийнхөө смартфон утсанд тусгай хавсралт програмыг суулгана. Дараа нь хоёр төхөөрөмжөө утасгүйгээр холбоно. Төхөөрөмж нь хэрэглэгч шүдээ хэр сайн угааж байгааг бүртгэж аваад уг мэдээллээ телефон утсанд нь илгээх аж.

КоliЬгее-г бүтээгчид тоглоомыг ч мартаагүй байна. Уг сойзтой харьцан ажиллах хавсралт програм нь тухайн гэр бүлийн гишүүн бүрийн шүдний сойзноос хүлээн авсан мэдээллээ задлан дүгнэж хэн нь шүдээ хурдан бөгөөд чанартай угааж байгааг харуулна. Ингэж гэр бүлийнхэн нэг нэгэнтэйгээ өрсөлдөх боломжтой. Шүдний электрон сойзноос гарсан өгөгдөл мэдээллийг нийгмийн сүлжээ болон шүдний эмчдээ дамжуулах бүрэн боломжтой.

Компанийн зүгээс эхний ээлжид 100-200 ам.долларын хооронд үнэлгээ бүхий хэд хэдэн загварыг гаргахаар төлөвлөж байгаа аж. Амжилттай болвол энэ оны дөрөвдүгээр улиралд худалдаанд гаргах гэнэ.macbook air 13uk escort agency


Шүдээ хэрхэн угаасныг шалгах ухаалаг сойз
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.