Ахимаг насны зарим эрчүүд дасал болсон гэр бүлийн амьдралаасаа уйдаж, өөрөөсөө олон дүү залуухан эмэгтэйг сонирхох нь байдаг. Залуу эмэгтэйг сонгосон болчимгүй эрчүүд өөрсдийн бий болгосон, бүтээсэн амьдралаа нурааж байгаагаа ойлгодоггүй. Түгээмэл шинж:
Ажлаасаа оройтож ирдэг болох
Өөрийн гадаад үзэмжиндээ илт анхаарал тавих болсон
Гэр бүлийн төсөв, цалингийн зарим хэсгийг нуудаг болох
Хааяа архи үнэртүүлж ирдэг болсон.
Илэрхий өөрчлөлт даамжраад эхнэрээсээ өө сэв хайх болно. Эхнэрийн хоолоо идэх, хувцаслах, явах, ярих хүртэл бүх зүйл нь таалагдахаа болино. Гэр бүлийн уур амьсгал хэцүүхэн болж, нөхөр залуу эмэгтэй дээр очно. Залуу эмэгтэйн үзэмж төрх, секслэг байдалд татагдсан эр хамт амьдрах явцад л ямар том алдаа гаргаснаа ойлгодог. Учир нь:
Харьцуулах боломж гарна.
Эхнэрийн хайр халамжинд олон жил “умбасан” нөхөрт залуу эмэгтэйн хоол хийх, ахуйгаа хөтлөх арга барил нь даанч чамлалттай, түүхий санагдана.
Эхнэртээ “эрхэлж” сурсан эр залуу эмэгтэйн хурц ааш занд тохируулах гэж өөрийгөө зовооно.
Ор хөнжлийн асуудал түүнийг баясгахаа болино. Амьдралд өөр үнэт зүйл байдгийг ойлгоно.
Шаналалт байдал улам даамжирснаар нөхөр харвах, даралт ихсэх зэрэг өвчинд нэрвэгдэх магадлалтай. Залуу эхнэр эхэн үед нөхрөө асарч магадгүй, Гэвч яваандаа энэ бүхнээс залхана. Эцэст нь голсон эхнэр, том болсон хүүхэд эсвэл хамаатан садан, ах дүүс дээрээ ирэх боловч нөхцөл байдал өөрчлөгдөнө.
Энэ хугацаанд эхнэр өөр хүнтэй гэр бүл болох, хүүхэд ах дүүс өөрсдийн асуудал, амьдралтай ихэвчлэн болсон байдаг. Иймд өөрийн амьдрал, байгаа зүйлээ үнэлж, хайрлаж байх нь чухал гэдгийг болчимгүй эрчүүдэд сануулъя.