Монголын гэр бүлийн 90 хувь нь хэрүүл маргааны дунд аж төрдөг гэсэн судалгаа бий.
Гэр бүлийн амьдралын нэгэн таагүй зүйл бол хэрүүл маргаан юм. Ихэвчлэн шатсан уур хилэн, тунирхал гомдол нь тайван суугаад учраа ололцож болох асуудлыг ч хүртэл бүр өөрөөр эргүүлчих тохиолдол бишгүй. Уг нь ямар ч хэрүүл маргаан байсан ч гэсэн хэрэв учир начрыг нь ойлгохыг хүсэх хоёр талын сонирхол байгаа бол нааштайгаар шийдвэрлэж болно.
Үл ялих зүйлээс үүдэх сонгомол маргаан. Энэ нь байнга ундран гарч байдаг. Жишээ нь дэндүү чанга хөгжим аль эсвэл дэндүү удаан утсаар ярих гэх мэтээс үүснэ.
Үл ялих зүйлээс үүдэх ээлжит маргаан. Энэ нь ихэвчлэн санаатайгаар биш ч гэсэн давуу эрхийн төлөө үл ялих дээрэнгүй тэмцлийг далдхан агуулдаг. Жишээ нь хаалга савж гарах, телевизийн уваг булаацалдах гэх мэт.
Ерөнхий маргаан. Энэ нь чухал асуудалд санаа нийлэхгүйгээс үүднэ. Жишээ нь ямар нэг томоохон зүйл худалдаж авах юм уу, аль эсвэл хүүхдийн хүмүүжил гэх мэт. Ийм маргааны цаана “дайны байдал” нуугдаж байдаг. Иймд дараах зөвлөмжүүдийг амьдралдаа хэрэгжүүлээд нэг үз дээ.
Та яаж ч уурлаж байсан маргааныг задлан шинжилж шүүмжлэхээ түр хойшлуулж бай. Тодорхой цаг товлоод энэ л үед ярих асуудлаа амжуул.
Тухайн маргаж буй сэдвээсээ халихгүй байх нь чухал, урьд хождын нүглийг бүү сөх.
Маргааны явцад уг асуудлыг л хөнд. Гадаад төрх, хувийн шинж чанар руу бүү үсэр.
Өрсөлдөгчийнхөө оронд өөрийгөө орлуулан тавиад аятайхан шиг буулт хийх гэж оролдоод үз.
Үүний дараа байдал арай л өөрөөр эргэнэ.