Хулгайлагдсан 100 сурагч охиныг нэн даруй суллахыг ЮНИСЕФ шаардлаа

БУЖА. /Prensa Latina/. Нигерийн зүүн хойд нутгийн алслагдсан мужийн сургуулийн хулгайлагдсан 100 сурагч охины хувь заяа тодорхойгүй байна.

Даваа гарагт тус улсын Борно хотын Чибок хотын дотуур байрнаасаа хулгайлагдсан 100 сурагч охиныг нэн даруй, ямар нэг болзолгүйгээр суллахыг НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ уриаллаа.

Хулгайлагдсан 100 сурагч охиныг нэн даруй суллахыг ЮНИСЕФ шаардлаа
ЮНИСЕФ лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “зэвсэгт этгээдүүд сурагчдыг хулгайлсныг буруушаан, гэм зэмгүй хүүхдүүд халдлагын бай болсоор буйд маш их түгшиж байна” гэжээ.
Охидыг Камеруны хилийн ойролцоох ойд лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлийнхэн аваачсан байж магадгүй гэж үзэж байна.
“Боко Харам” гэдэг нь тус улсын хауса хэлээр “Өрнөдийн боловсрол хориотой” гэсэн утгайтай.
Мөн лхагва гарагт  тус улсын зүүн хойд нутгийн Гвоза дүүрэгт халдлага болж, 18 хүн амь үрэгджээ.

Г.Доржханд montsameчехол для ipad 1blonde dubai escorts


Хулгайлагдсан 100 сурагч охиныг нэн даруй суллахыг ЮНИСЕФ шаардлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.