PENELOPE CRUZ өөрийн дүү Monica Cruz-тэй хамтран дотуур хувцасны брэнд Agent Provocateur-ийн шинэ коллекцийг бүтээж, эгч дүүсийн бүтээл өнгөрөгч долоо хоногоос эхлэн олонд хүрч байна. Monica 2012-13 оны намар/өвөл улирлын сурталчилгаанд тоглосон ба тухайн үед бүтээлч захирал Sarah Shotton-д шинэ загвар бүтээх сонирхолтой байгаа тухай хэлжээ. Энэ удаагийн коллекцийн сурталчилгааны төгсгөл болгон гаргах видеог мөн Penelope өөрөө найруулж гол дүрд өөрийн нөхөр Javier Bardem, загвар өмсөгч Irina Shayk нарыг тоглуулжээ.